Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд жижиг, дунд банкнуудаас 550 тэрбум ам.долларыг эргүүлэн татжээ
2023, 3 сарын 25. 14:420

АНУ-ын жижиг, дунд банкны гол төлөөлөл болсон Silicon Valley банк дампуурснаас хойш америкчууд энэ ангилалд хамаарах банкнуудаас хэдэн тэрбумаар хэмжигдэх хөрөнгийг татан авч, аюулгүй газарт шилжүүлж байгаа нь тогтоогджээ.

Тодруулбал АНУ-ын хамгийн том банк болох JP Morgan-ы зүгээс мэдэгдсэнээр сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 550 тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгө орон нутгийн жижиг, дунд банкнуудаас том хэмжээний банк болон мөнгөний зах зээлийн сангууд руу шилжсэн болохыг тогтоожээ.

Өнгөрөгч 21-ний өдөр Yahoo News болон YouGov-ын санал асуулгад оролцсон америкчуудын 12 хувь нь Silicon Valley банкны хямралын улмаас банкнаас мөнгөө татсан гэж хариулсан бол 18 хувь нь үүнд анхаарлаа хандуулсан хэмээн хариулсан байна.

Түүнчлэн Вашингтон Пост сонины дүгнэж буйгаар Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ зогсолтгүй нэмэгдүүлж буй явдал нь америкчуудад бага хүүтэй, эсвэл огт хүү боддоггүй жирийн банкнаас холдох боломжийг олгохын зэрэгцээ өөр өндөр өгөөжтэй бусад хөрөнгө оруулалт руу мөнгөө шилжүүлж эхэлсний гол баталгаа нь саяхан болж өнгөрсөн Silicon Valley банкны дампуурал болсныг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35