АНУ-д ипотекийн зээлийн хүү сүүлийн 23 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувьд хүрчээ
2023, 9 сарын 29. 18:100

АНУ-д инфляцын өсөлт намжсан ч инфляцаас үүдэлтэй дарамт одоо ч үргэлжилж буй энэ цаг үед ипотекийн зээлийн хүү 7.31 хувьд хүрч өсжээ. Энэ нь тус улсын ипотекийн зээлийн хүүгийн хувьд сүүлийн 23 жилийн хугацаанд үзэгдээгүй өндөр үзүүлэлт юм. Гэвч ипотекийн зээлийн хүү өсөж байгаа энэ үед тус улсад үл хөдлөх хөрөнгийн үнэ ч өсөж байгаа билээ.

Үйл явдлын хүрээнд эдийн засагчдын мэдээлж байгаагаар яг нэг жилийн өмнө энэ үзүүлэлт 6.70 хувьтай байсан гэсэн юм. Улмаар ипотекийн зээлийн хүү өсөж, үл хөдлөх хөрөнгийн үнэ ч нэмэгдэж байгаагаас үүдэн тус улс дахь үл хөдлөх хөрөнгийн борлуулагчид болон худалдан авагчид нөхцөл байдал дээрдэхийг хүлээх болсон гэнэ.

АНУ дахь инфляцын хувьд өнгөрөгч оны зургаадугаар сард 9.1 хувьд хүрч, сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлтэд хүрснээр ХНС инфляцтай эрчимтэй тэмцэж, зохих арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлсний дүнд өдгөө инфляц 4.2 хувьтай байгаа юм. Гэсэн хэдий ч энэ нь ХНС-ийн зорилтот түвшнээс даруй 2.2 хувиар илүү байгаа билээ. Эдийн засагчдын тооцож байгаагаар энэ сарын тайлан дүгнэвэл инфляц 3.9 хувьд хүрч буурна гэжээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48