Жо Байдены санаачилсан хуулиудын ачаар АНУ-ын дотоодын хөрөнгө оруулалт 2 дахин нэмэгджээ
2023, 4 сарын 18. 9:510

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны зүгээс санаачлан, хэрэгжүүлж буй “Инфляцыг бууруулах тухай хууль” болон “Хагас дамжуулагчийг дэмжих тухай хууль”-ийн ачаар өнгөрсөн онд хагас дамжуулагч болон байгальд ээлтэй технологид 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх онтой харьцуулахад хоёр дахин ихэссэн үзүүлэлт болохыг Financial Times сонин мэдээлжээ.

Энэ нь 2019 онтой харьцуулахад бараг 20 дахин өссөн үзүүлэлт бөгөөд нэг тэрбум гаруй ам.доллароор хэмжигдэх хөрөнгө оруулалттай томоохон төслийн тоо 2019 онд 4 байсан бол өнгөрсөн оны наймдугаар сараас хойш 31 болж 8 дахин нэмэгдсэн байх юм.

Түүнчлэн эдгээр хууль батлагдсаны дараа зарласан хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний дагуу 82 мянга орчим ажлын байр бий болно гэсэн тооцоо бий.

Тус улсын Худалдааны сайд Жина Раймондо өнгөрөгч 14-ний өдөр CNBC телевизэд ярилцлага өгөхдөө, "Салбар салбарын 200 гаруй компани хагас дамжуулагчийн хуулийн хүрээнд дэмжлэг авах хүсэлт гаргаад байгаа” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35