“iPhone 15 Pro” ухаалаг утсыг худалдаж авахад Швейцарьт 4 хоног, Туркт 123 хоног ажиллах шаардлагатай
9 сарын 19. 2:210

Харилцаа холбооны Phone Arena сайт Америкийн цахим худалдааны “Picodi” платформыг иш татан орон нутгийн цагаар 12-ны өдөр мэдээлснээр Apple компанийн хамгийн сүүлийн үеийн “iPhone 15 Pro” ухаалаг утсыг худалдан авахад дэлхийн улс орнуудад хэдэн өдөр ажиллах шаардлагатай талаарх судалгааг 47 орныг хамруулан хийсэн болохыг онцлов.

iPhone ухаалаг утасны үнэ гаалийн татвар, тээвэрлэлтийн зардал, нэмүү өртгийн албан татвар, борлуулалтын татвар зэргээс хамаарч улс орон бүрт харилцан адилгүй үнээр борлуулагддаг билээ. Тэгвэл тус мэдээнд дурдсанаар уг судалгааг тухайн улс дахь Apple компанийн албан ёсны дэлгүүр эсвэл албан ёсоор борлуулах эрх бүхий гуравдагч зах зээл дээрх 128 гигабайтын багтаамжтай “iPhone 15 Pro” ухаалаг утасны үнэн дээр үндэслэн хийсэн бөгөөд дундаж цалинг улс бүрийн Үндэсний статистикийн хорооны вэбсайтаас иш татсан аж.

Судалгааны үр дүнгээс харахад дэлхийд “iPhone 15 Pro”-г худалдан авахад хамгийн богино хугацаа буюу ердөө 4.2 хоног шаардагдаж буй улсаар Швейцарь тодорсон бол 5,3 хоногоор АНУ удаалжээ. Дараа нь Австрали 6.3 хоног, Сингапур 6.7 хоног, Канад 7.7 хоног, Герман 9.5, Их Британи 9.9 хоног, Өмнөд Солонгос 10.1 хоног, Франц 10.2 хоног ажиллах шаардлагатай гэх дүн гарсан байна. Япон улсын хувьд “iPhone 15 Pro” ухаалаг утас худалдаж авахын тулд 12.6 хоног ажиллах шаардлагатай гэнэ.

Харин Турк улс дунджаар 123.7 хоног ажиллах шаардлагатай байгаа нь судалгаанд хамрагдсан 47 орноос хамгийн урт байв. Дараа нь Филиппин 79.5 хоног, Бразил 66.6 хоног, Энэтхэг 55.9 хоног зэргээр тус тус удаалжээ.

Гэвч тэр болгон нарийн мэдээлэл олдохгүйгээс болж дэлхийн бүхий л улс орныг энэхүү судалгаанд хамруулах боломж бүрдээгүйн дээр улс орнуудын дундаж цалинд үндэслэн гаргасан гэдгийг онцлох нь зүйтэй гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
1
3
5
8
13
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Ford, Хятадын CATL компаниуд батарейны хамтарсан үйлдвэрийнхээ барилгын ажлыг зогсоожээ
2023-9-30 12:29
Мексик: Литийн олборлолтоо өөрсдөө хийх зорилгоор Хятадын компанид өгсөн олборлолтын эрхээ гэнэт цуцалжээ
2023-9-30 2:07
АНУ-ын Автомашины ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл: Хэлэлцээрт ахиц гарахгүй бол 29-нөөс ажил хаялтыг өргөжүүлнэ
2023-9-29 23:45
Epic Games компани нийт ажиллах хүчнийхээ 16 хувийг орон тооны цомхотголд оруулах болжээ
2023-9-29 19:50
Sony Interactive Entertainment компанийн гүйцэтгэх захирал Жим Райан ирэх онд тэтгэвэртээ гарах болжээ
2023-9-29 19:21
АНУ-д ипотекийн зээлийн хүү сүүлийн 23 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувьд хүрчээ
2023-9-29 18:10
АНУ: Калифорни мужийн хуулиар түргэн хоолны сүлжээ ресторануудын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгджээ
2023-9-29 16:23
China Eastern Airlines C919 загварын агаарын хөлгөөс 100 ширхгийг захиалжээ
2023-9-29 13:14
ОХУ: Ирэх онд ДНБ-ий 6 хувийг батлан ​​хамгаалахын салбарт зарцуулахаар төлөвлөжээ
2023-9-29 8:57
НАТО-ийн гишүүн орон удахгүй Оросыг дэмжигч ерөнхий сайдтай болох уу?
02023-9-28 19:20