Япон улс ОХУ руу зарим төрлийн автомашиныг экспортлохоо зогсооно
2023, 7 сарын 28. 18:412

2022 оны хоёрдугаар сард ОХУ Украины нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулах болсон билээ. Улмаар ОХУ-ын эл үйлдлийг эсэргүүцсэн орнууд тэдний эсрэг хэд хэдэн хоригийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх болсон юм. Тэгвэл Оросыг эсэргүүцэх хоригийн арга хэмжээний нэг хэсэг болгож Япон улс ОХУ руу зарим төрлийн автомашиныг экспортлохоо зогсоох болжээ.

Тодруулбал, баасан гарагт Япон улсын засгийн газраас баталснаар тэд ОХУ руу хөдөлгүүрийн эзлэхүүн 1.9 литрээс дээш хэмжээтэй болон цахилгаан, бензин хосолмол хөдөлгүүртэй автомашиныг экспортлохыг хориглосон байна. Энэ тухай мэдээллийг Японы Эдийн засаг, Худалдаа, Аж үйлдвэрийн сайд Нишимура Ясутоши хэвлэлийнхэнд танилцуулжээ.

Мөн тэд ОХУ руу ачааны машины дугуй экспортлохыг хориглосон байна.

Ноён Ясутошигийн хэлснээр хориг ирэх сарын 9-ий өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ гэжээ.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35