Эрдэмтэд дэлхийн анхны модон цахилгаан транзисторыг бүтээжээ
2023, 5 сарын 1. 17:390

Линкюпинг Их сургууль болон КТХ Технологийн институт дэх судлаачид дэлхийн анхны модон цахилгаан транзисторыг бүтээж, үр ашигтай, тогтвортой байдлын хувьд салбартаа үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Энэ талаарх мэдээллийг тэд өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт хуваалцсан байна.

Үйл явдлын хүрээнд Линкюпинг Их сургуулийн Органик электроникийн лабораторийн дэд ахлах профессор Исак Энгквистийн мэдэгдсэнээр, “Бид урьд өмнө байгаагүй зүй тогтлыг нээлээ. Мэдээж модон транзистор нь удаан бас овор ихтэй ч бүрэн ажиллагаатай бөгөөд хөгжүүлэлтийн хүрээнд асар их боломжтой” гэсэн юм.

Researchers Develop the World's First Wood Transistor, Can Regulate Electric  Current - TechEBlog

Энэ нь эрдэмтэд модон транзистор бүтээх гэсэн анхны оролдлого биш ч өмнөх туршилтуудын хүрээнд бүтээсэн транзисторууд зөвхөн ион дамжуулалтыг л зохицуулах чадамжтай байжээ. Улмаар тэдгээр транзисторууд ион дуусахад ажиллахаа больж байсан нь бүр ч дордуулж байсан юм.

Харин эрдэмтдийн бүтээсэн шинэ транзистор нь зогсолтгүй ажиллах чадвартай бөгөөд цахилгааны урсгалыг эвдэхгүйгээр зохицуулах гэнэ. Үүний шалтгаан нь транзисторыг тэд бальза гэх модоор бүтээсэнтэй холбоотой юм.

Ташрамд дурдахад модон транзисторыг унтраахад нэг секунд шаардагдаж байсан бол буцаад асахад 5 орчим секунд зарцуулж байжээ.


Эх сурвалж: Interesting Engineering

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35