Удамшлын хүчин зүйлээс шалтгаалсан Алцхаймерын өвчний эмийг Японд туршиж эхэлжээ
3 сарын 15. 17:361

Японы их сургуулиудын судлаачид удамшлын хүчин зүйлээс шалтгаалсан Алцхаймерын өвчнийг илааршуулах шинэ эмийн эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ.

Энэ тухай Ниигата их сургуулийн Тархи судлалын хүрээлэнгийн профессор Такеши Икеучи тэргүүтэй эрдэмтдийн баг пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Судлаачид Алцхаймерын өвчин оношлогдсон хүмүүсийн тархинд хуримтлагдан бөөгнөрсөн “тау” гэдэг гэмтсэн уургийг устгадаг эсрэг биетийн үйлчлэл, гаж нөлөөг судлах бөгөөд туршилтад энэ өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гурван гентэй 30-50 насны дөрвөн хүн оролцож байгаа ажээ.

Удамшлын хүчин зүйлээс шалтгаалсан Алцхаймерын өвчин нэн ховор тохиолддог бөгөөд нийт тохиолдлын нэг хүрэхгүй хувийг эзэлдэг. Профессор Т.Икеучигийн хэлснээр, хэрэв шинэ бэлдмэл нь удамшлаас шалтгаалсан өвчнийг эмчлэхэд үр дүнтэй болох нь тогтоогдвол түгээмэл Алцхаймерын өвчний эмийг гарган авах судалгааны үйл явцыг хурдасгана.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
202.9.46.220
   /
3 сарын 17. 9:39

Чонын элэг жимс маш сайн байгааг япончууд олон жил судлаад тогтоосон юм билээ. Мнголоос чонын элэг жимсийг аваачиж тарьж нутагшуулж байгаа гэсэн.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35