Хиймэл дагуулыг ашиглан нарны эрчим хүчийг дэлхий рүү дамжуулжээ
2 сарын 20. 19:102

Цэвэр эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийг эрэлхийлж буй эрдэмтэд нарны эрчим хүчийг дэлхий рүү дамжуулах технологийг турших явцдаа томоохон амжилтад хүрчээ.

Тодруулбал, Калифорнийн Технологийн хүрээлэнгийн (Caltech) мэргэжилтнүүд тойрог замын хиймэл дагуулын тусламжтайгаар нарны энергийг цуглуулж, дэлхий рүү дамжуулсан байна.

“Space Solar Power Demonstration” (SSPD-1) хэмээх төслийг “Caltech-ийн Space Solar Power Project” (SSPP) төслийн эрдэмтэд “Indie Semiconductor Inc.”, НАСА-гийн тийрэлтэт хөдөлгөөний лаборатори (JPL), “Amazon Web Services” болон “GuRu Wireless” стартаптай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд дэлхийн тойрог замд тодорхой хэмжээний эрчим хүчийг хуримтлуулж, дараа нь манай гаргийн гадаргуу руу илгээх технологид эргэлт хийжээ.

Эдүгээ эрчим хүч үйлдвэрлэхэд Нарны гэрлийг хэдийнээ ашиглаж байгаа боловч зарим асуудлыг шийдэж чадахгүй байгаа билээ. Тухайлбал, бүрхэг өдөр нарны хавтангийн эрчим хүчний үйлдвэрлэл 25 хувь хүртэл буурдгаас гадна шөнийн цагаар цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэггүй. Тэгвэл дэлхий орчмын тойрог замд байрлуулсан нарны хавтангууд нь байнга Нар луу харж байрласан тохиолдолд тасралтгүйгээр эрчим хүч үйлдвэрлэнэ. Харин энэ эрчим хүчийг дэлхий рүү дамжуулах механизмыг бий болгох л үлдээд байна.

Дээрх туршилтыг "Microwave Array for Power-transfer Low-orbit Experiment" (MAPLE) төхөөрөмжийг ашиглан хийжээ. Сансраас Дэлхий рүү эрчим хүч дамжуулах зориулалттай энэ төхөөрөмж нь “6U CubeSat” хиймэл дагуул шиг харагдах ба фотоэлектроникийн элементүүдийг ашиглан нарны эрчим хүчийг цуглуулдаг ажээ.

Эрчим хүчийг хуримтлуулсныхаа дараа MAPLE нь антенуудыг ашиглан радио давтамж болгон хувиргаж, туяа хэлбэрээр дэлхий рүү дамжуулдаг ба үүнийг дэлхий дээр дохиог хүлээн авах, хөрвүүлэх тусгай тоног төхөөрөмжөөр хүлээн авч, дараа нь шууд гүйдэл болгон хувиргадаг байна.

Дээрх туршилтыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 3-нд хийж эхэлсэн байна. Судлаачид MAPLE төхөөрөмжийг дэлхийн нам өндрийн тойрог замд SpaceX компанийн Falcon 9 пуужингаар гаргажээ. Үүнээс хойш хэдэн сарын дараа туршилт амжилттай болсныг зарлаж байна. Туршилтын дараагийн үе шатанд “SPPD-1” ангиллын хиймэл дагуулын сүлжээг бий болгоно. Эдгээр хиймэл дагуулын тусламжтайгаар 10,000 өрхийг эрчим хүчээр хангахаар төлөвлөж байгаа ажээ. MAPLE одоогоор сансарт 175-251 МВт хүртэл хэмжээний эрчим хүчийг хуримтлуулж байгаа боловч 1 МВт-аас ихгүй эрчим хүч дэлхийд ирж байгаа тул ийм олон айл өрхийг цахилгаанаар хангахад тодорхой хугацаа шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
3
1
2
7
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.178.184
   /
2 сарын 23. 21:24

Болиод өгөөсэй, авахын дон туссан хүн төрөлхтөн. Нарыг тайван орхи.

Үүрцолмон
   /
2 сарын 20. 19:32

гоё байна

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47