Эммануэль Макрон: ОХУ Хятадын “вассал улс” болж байна
2023, 5 сарын 15. 10:371

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлэхдээ ОХУ геополитикийн хувьд Украины дайнд аль хэдийн ялагдаж, Хятадын "вассал улс" болж байна хэмээн мэдэгдсэн талаар Франс Пресс агентлаг орон нутгийн цагаар 14-ний өдөр мэдээлэв.

Франс Пресс агентлаг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс иш татан мэдээлснээр ерөнхийлөгч Макрон мөн өдөр Францын өдөр тутмын Рупинион сонинд өгсөн ярилцлагадаа "ОХУ-ын БНХАУ-тай харилцах харилцаа нь захирагдах хэлбэрт шилжиж эхэлсэн” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Тэрээр үргэлжлүүлэн “Энэхүү дайн Швед, Финлянд улсуудыг НАТО-д элсэхэд хүргэсэн" хэмээн дурдав.

"Хоёрхон жилийн өмнө л гэхэд энэхүү дайны талаар бидэнд төсөөлөл ч байсангүй” хэмээн Макрон хэлээд "Гэвч ОХУ өдгөө геополитикийн хувьд аль хэдийн ялагдал хүлээсэн" гэжээ.

Мөн ОХУ энэ дайнд цэргийн хүчээр ялалт байгуулж болохгүй гэдгийг онцолсон юм.

Украины талын сөрөг довтолгоонд туслалцаа үзүүлэх, эцэст нь хийхээс өөр замгүй болох хэлэлцээрт аюулгүй байдлын асуудлыг хэрхэн бэлтгэх зэрэг нь биднээс шалтгаална гэв.

Үүний зэрэгцээ ерөнхийлөгч Макрон өнөөдөр үдээс хойш Парист гэнэтийн айлчлал хийх гэж буй Украины ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй оройн зоог барихаар болсон байна. Энэ уулзалтаар Францын ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс Украинд цэрэг, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлэхээр төлөвлөж байгаа тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсэн юм.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
59.153.114.160
   /
2023, 5 сарын 15. 12:09

Өөрсдөө хаанахын вассал улс өилээ

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35