Израилыг Олон улсын шүүхэд өгснийг АНУ шүүмжилжээ
1 сарын 4. 18:540

ӨАБНУ геноцид буюу хүмүүсийг үй олноор нь хоморголон устгах хэргээр Израилын эсрэг НҮБ-ын Олон улсын шүүхэд (ICJ) нэхэмжлэл гаргасныг АНУ-ын эрх баригчид буруушаажээ.

Газын зурваст явуулж буй дайнтай холбогдуулан Израилыг буруутгаж байгааг Вашингтон шүүмжилж байгаа аж.

ӨАБНУ Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Израилаас шаардахыг Олон улсын шүүхэд хандан хүсжээ. Израил улс энэ шаардлагыг эрс эсэргүүцэж байгаа юм.

Шүүх Өмнөд Африкийн нэхэмжлэлийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирби хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ "Ийм нэхэмжлэл гаргасан нь байж болшгүй, бодит үндэслэлгүй бөгөөд сөрөг үр дагавартай" гэжээ.

Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер тусдаа хийсэн мэдэгдэлдээ "бид үүнийг үй олноор хоморголон устгах үйлдэл гэж үзэхгүй" гэжээ.

М.Миллер сэтгүүлчдэд хандан хэлэхдээ "Мэдээж, үй олноор хоморголон устгах үйлдэл бол жигшүүрт гэмт хэрэг. Ийм хэрэгт буруутгахдаа хөнгөн хийсвэр хандаж болохгүй" гэж мэдэгдсэн байна.


Эх сурвалж: VoA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35