Франц, Украин улсууд аюулгүй байдлын гэрээ байгуулна
1 сарын 17. 16:500

Франц, Украин улсууд Вильнюст болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын дараа хүлээсэн үүрэг амлалтынхаа дагуу аюулгүй байдлын баталгааны тухай гэрээнд ирэх долоо хоногт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Энэ тухай Францын Ерөнхийлөгч Эммануэл Макарон Елисейн ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Тэрбээр хэлэхдээ, Бид Европ, Британийн түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна. Хоёр талын гэрээг бэлтгэх ажлыг эцэслэж байгаа бөгөөд ирэх долоо хоног гэхэд бэлэн болно. Уг гэрээнд аюулгүй байдлын баталгааны талаарх заалтуудыг тусгасан гэв.

Өнгөрсөн оны долоодугаар сарын 11-12-ны өдрүүдэд Вильнюс хотод НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болсон билээ. Энэ үеэр “Долоогийн бүлэг”-ийн орнууд Украинд урт хугацааны аюулгүй байдлын баталгаа олгох тухай тунхаглалыг баталсан юм. Дэлхийн зарим улс нэгдээд байгаа уг баримт бичигт, тухайлбал, Украины цэргийн чадавхыг ихээхэн нэмэгдүүлэх ёстой гэж тусгажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков эл шийдвэрийг "алдаатай бөгөөд ихээхэн аюул учруулж болзошгүй" гэж дүгнэжээ. Украины эрх баригчид оны эцэс гэхэд Европын орнуудтай хоёр талын эхний хэлэлцээрүүдийг байгуулна гэж найдаж байна. Тус улс Их Британи, Канад, АНУ, Франц, Япон болон Герман улстай аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцээ хийгээд эхэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01