Улс орнуудын ам.долларын гадаад валютын нөөц сүүлийн 20 жилд байгаагүй доод түвшинд хүрчээ
2023, 5 сарын 29. 9:160

Украинд дайн эхэлснээс хойш АНУ болон БНХАУ-ын харилцаа улам ширүүсч буйгаас гадна барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас ОХУ олон улсын санхүүгийн системээс хасагдсан зэрэг асуудлаас болж дэлхийн зах зээл дэх хамгийн голлох валют болох ам.доллар өөрийн байр сууриа алдаж байгаа талаар шинжээчид ам уралдан ярих болов. Дэлхийн улс орнуудын төв банкнууд ам.долларын хадгаламжаа багасгаж, бусад валютыг нэмэгдүүлэхийн хэрээр “Долларын хаанчлал” удахгүй дуусах таамаг ч нэмэгдсээр байна.

Саяхан Ройтерс агентлаг Олон улсын валютын сангийн (ОУВС) тоо баримтаас иш татан, өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар улс орнуудын төв банкнуудын гадаад валютын нөөцийн 58 хувийг ам.доллар эзэлж байна гэж мэдээлэв. Энэ нь 1995 онд 59 хувьд хүрч буурч байснаас хойш буюу сүүлийн 20 орчим жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн явдал аж. Ройтерс агентлаг АНУ, БНХАУ-ын хоорондох өрсөлдөөн, Украины дайн, АНУ-ын холбооны засгийн газрын өрийн таазны хямрал зэрэг нь ийм нөхцөл байдалд хүргэсэн бол Оросын эсрэг барууны санхүүгийн хориг арга хэмжээнүүд ам.долларын ханш буурахад нөлөөлсөн хэмээн шинжээчид дүгнэсэн байна. SLJ Capital компанийн гүйцэтгэх захирал Стивен Жен Уризон Ройтерс агентлагт “Өнгөрсөн онд ам.долларын ханш огцом суларсан нь Украинд халдан довтолсноос хойш Оросын 640 тэрбум ам.долларын алт, гадаад валютын хөрөнгийн тал хувийг царцаасны хариу арга хэмжээ байсан” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн онд барууны орнууд ОХУ-ын эсрэг санхүүгийн хориг арга хэмжээ авснаар түүхий эдийн зах зээл дэх ам.долларын ноёрхол суларсан нь мөн л “долларын хаанчлал”-ыг сулруулсан хүчин зүйлийн нэг яах аргагүй мөн юм. Энэтхэг улсын хувьд хориг арга хэмжээнд өртөхгүйн тулд ОХУ-аас түүхий газрын тос худалдан авахдаа Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) дирхам юм уу Оросын рублиэр худалдан авч байна. Түүнчлэн Украинд дайн дэгдсэнээс хойш харилцаагаа улам гүнзгийрүүлж буй Хятад, Оросын талууд талын худалдааны төлбөрийн 70 хувийг юань эсвэл рублиэр хийдэг болоод байгаа билээ. Францын газрын тос, байгалийн хийн Total Energy компани өнгөрөгч 3-р сард анх удаа шингэрүүлсэн байгалийн хийн гүйлгээнд юанийг ашиглан төлбөр хийсэн байна. Олон улсын төлбөр тооцооны банкны (BIS) мэдээлснээр дэлхийн оффшор валютын зах зээл дэх юанийн эзлэх хувь 15 жилийн өмнө 0 хувь байсан бол энэ оны 3-р сард 7 хувь болж өссөн болохыг онцолжээ.

Гэвч дэлхийн санхүүгийн систем ам.доллараар тогтсон байдаг учраас “доллараас бүр мөсөн татгалзах үйл ажиллагаа” болохгүй нь мэдээж юм. Учир нь экспорт, импортын худалдаа эрхлэгчид, валютын арилжаа эрхлэгчид, бонд гаргагчид, санхүүгийн байгууллагууд доллараас өөр валютыг ашиглахад нэлээд нарийн төвөгтэй нөхцөл байдалтай тулгардаг. Олон улсын төлбөр тооцооны банкны мэдээлснээр ам.долларын ханш өнгөрсөн онд 6.6 их наяд ам.доллартай тэнцэх хэмжээний дэлхийн валютын гүйлгээний 90 хувийг бүрдүүлсэн хэмээн мэдэгдэв. Калифорнийн их сургуулийн профессор Барри Иконгрин, "Банк, бизнес эрхлэгчид, засгийн газруудыг нэгэнт тогтсон өөрсдийн зан үйлийг өөрчлөхийг албадах тогтолцоо байхгүй” хэмээн цохон тэмдэглэсэн юм.

Ам.долларын байр суурийг орлох мөнгөн тэмдэгт байхгүй ч доллараар хязгаарлагдсан нэг туйлт тогтолцооны оронд дэлхийн зах зээлд илүү олон туйлт мөнгөний дэг журам үүсэж бий болох төлөвтэй байна. Үнэн хэрэгтээ дэлхийн төв банкнууд корпорацийн бонд, үл хөдлөх хөрөнгө зэрэг биет хөрөнгө, түүнчлэн бусад валют зэрэг олон төрлийн хөрөнгийг эзэмших тал дээр анхаарал хандуулж байна. Хонг Конгийн Тоска сангийн гүйцэтгэх захирал Марк Тинкер “Дэлхийн санхүүгийн зах зээлд ам.долларын хэрэглээ харьцангуй багасах хандлагатай байна” хэмээн дурджээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35