Диснейн “Бяцхан лусын дагина” кино нээлтээ хийсэн эхний 7 хоногтоо 117 сая ам.долларын ашиг олжээ
2023, 5 сарын 30. 18:140

Диснейн “Бяцхан лусын дагина” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 117.5 сая ам.долларын ашиг олж, АНУ-ын түүхэнд Дурсгалын өдрийн долоо хоногт нээлтээ хийсэн кинонуудаас ашиг орлогоороо тавдугаарт жагссан байна.

1989 онд олны хүртээл болж байсан “Бяцхан лусын дагина” анимэйшны хувьд энэ онд кино хэлбэрээр үзэгчдийн хүртээл болж байгаа юм. Улмаар киноны гол дүр болох Ариэлын дүрд жүжигчин Халли Бэйли тоглосон билээ.

Шүүмжлэгчдийн зүгээс гол дүрд өнгөт арьстай хүнийг сонгосон нь сайшаалтай хэрэг хэмээсэн бол Rotten Tomatoes хүмүүсийн үнэлгээг нэгтгэдэг сайтаас киноны үнэлгээг 67 хувьтай гэж дүгнэжээ.

Харин киноны найруулагч Роб Маршалын зүгээс гол дүрд өнгөт арьстай хүн сонгосон явдлаа зөвтгөж, түүний эл сонголтыг буруушаасан шүүмжлэгчдийг “ахархан бодолтой” хэмээн шүүмжлээд амжсан юм.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35