Дэлхийн “хамгийн энгийн” гацуур 4000 доллароор зарагджээ
2023, 12 сарын 18. 19:100

Тэртээ 1920 онд 6 пеннигээр худалдан авч байсан, дэлхийн хамгийн анхны бөөнөөр үйлдвэрлэсэн гацуур моддын нэгийг дуудлага худалдаагаар 3411 фунт стерлингээр /4328 ам.доллар/ заржээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагчийн мэдээлснээр, уг гацуур мод нь 79 см өндөр бөгөөд 25 мөчир, 12 жимс, зургаан бяцхан лааны суурьтай, дэлхийн "хамгийн энгийн гацуур мод" ажээ. Уг гацуур нь мөн энгийн гоёл чимэглэл бүхий улаан өнгөөр будсан, жижиг модон суурьтай байна.

Эл гацуур модыг 1920 онд найман настай Дороти Грантын гэр бүл худалдаж авчээ. Д.Грант 101 насандаа таалал төгсөх хүртлээ “зул сарын баяраар засаж иржээ". Түүнийг 2014 онд нас барсны дараа модыг 84 настай охин Ширли Холл нь авсан байна. Гацуур мод 60-80 фунт стерлингийн үнэ хүрэх төлөвтэй байсан боловч 3411 фунт стерлингийн үнэ хүрч зарагджээ.

Дуудлага худалдаа зохион байгуулсан “Hansons” төвийн эзэн Чарльз Хансон хэлэхдээ “Энэ бол бидний харсан хамгийн эртний гацуур моддын нэг юм, дэлхий дээрх хамгийн энгийн зул сарын гацуур мод шинэ гэр оронтой болсонд худалдан авагч болоод худалдагч хоёрын аль алиных нь өмнөөс бид баяртай байна. Доротигийн түүх хүмүүсийн сэтгэлд хүрч чадлаа. Энгийн байхынх нь хэрээр Дороти модондоо хайртай байсан. Улмаар олон арван жилийн турш гэр бүлийнх нь баяр ёслолын гол хэсэг болсоор ирсэн. Доротид ийм баяр баясгаланг авчирсан нь өөрөө эгэл даруу явдал юм. Энэ нь зул сарын баярыг тэмдэглэхийн тулд үрэлгэн загнаж, хэт их зүйл хийх шаардлагагүй гэдгийг бидэнд сануулж байна. Доротигийн хувьд модтой байхад л хангалттай байсан” гэв.


Эх сурвалж: The Guardian /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01