Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ
4 сарын 22. 13:440

Спортын хувцас, хэрэглэл үйлдвэрлэгч Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 орчим ажилтныг цомхотгохоор шийджээ.

Nike компанийн дэд ерөнхийлөгч Мишель Адамс компанийн төв байр байрладаг Орегон мужийн эрх баригчдад илгээсэн албан бичигтээ ирэх 6-р сарын эцэс гэхэд төв оффисынхоо 740 орчим ажилтнаа цомхотгохоор шийдсэн тухайгаа мэдэгдсэнийг орон нутгийн цагаар 19-ний өдөр Bloomberg болон Reuters агентлагууд мэдээлэв.

Nike компанийн гүйцэтгэх захирал Жон Донахо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ойрын гурван жилийн хугацаанд дэлхий даяарх ажилчдынхаа тоог 2 хувиар буюу 1600 орчмоор цөөлснөөр 2 тэрбум ам.доллар хэмнэнэ гэж мэдэгдэж байсан билээ.

Түүнээс хойш тус компани анхны цомхотголоо өнгөрөгч хоёрдугаар сард хийсэн бөгөөд энэ удаагийнх хоёр дахь нь болж буй юм.

Борлуулалт удааширч байгаа энэ үед Nike компанийн хувьцааны үнэ энэ он гарсаар 13 орчим хувиар буураад байна. Тухайлбал өнгөрөгч 19-ний өдрийн арилжаагаар 0.14 хувиар буурчээ.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47