Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
АС Милан клубийн тоглогч Златан Ибрахимович 41 насандаа зодог тайлж байгаагаа мэдэгджээ.
Ням гарагт тэрээр улирлын хамгийн сүүлийн тоглолтдоо оролцсон бөгөөд тоглолтын дараагаар Сан Сирогийн үзэгчдэд зодог тайлж байгаагаа хэлсэн байна.
Түүний хувьд хөл бөмбөгийн замналаа эхлүүлснээс хойш Парис Сент-Жермен, Манчестер Юнайтед, АС Милан болон Интер Милан клубүүдэд тоглож, нийт 511 гоол оруулсан бөгөөд 4 улсын лигийн аварга болж байсан билээ. Тэрээр олон улсын карьераа Евро 2016 тэмцээнээр өндөрлүүлсэн ч 2021 онд Дэлхийн аваргын эрхийн төлөө улсаа төлөөлөн тоглож байсан юм.
Үйл явдлын хүрээнд түүний зодог тайлахдаа хэлсэн үгийг хүргэвэл, “Би үүгээр хөл бөмбөгийн спортод баяртай гэж хэлж байгаа ч та бүхэнд баяртай гэж хэлээгүй юм шүү.
Одоо надад маш олон мэдрэмж давхцаж байна. Милан хот минь баяртай! Forza Milan!(Милан хот урагшаа!) Энд анх ирэхэд та бүхэн надад аз жаргал бэлэглэсэн бол хоёр дахь удаагаа ирэхэд надад хайрыг өгсөн.
Та бүхэн намайг гараа дэлгэн угтаж, надад гэртээ байгаа мэт мэдрэмжийг төрүүлсэн. Би үлдсэн амьдралынхаа туршид Миланиста(Милан хотын оршин суугч) байх болно.
Өмнө нь сэтгүүлчид миний ирээдүйн тухай асуухад би айдаг байсан бол одоо би үүнийг хүлээн зөвшөөрч байна. Би бэлэн байна.
Би бүх л амьдралынхаа туршид хөл бөмбөг тоглолоо. Хөл бөмбөг намайг эр хүн болгосон. Хөл бөмбөгийн ачаар би хэзээ ч танилцахгүй байж болох байсан хүмүүстэйгээ танилцсан. Хөл бөмбөгийн ачаар би дэлхийг тойрсон. Энэ бүхэн хөл бөмбөгийн ач гавьяа” гэжээ.
Эх сурвалж: BBC
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй