Турк: Ирэх сараас Босфорын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны төлбөрийг нэмэхээр болжээ
2023, 6 сарын 6. 1:060

Турк улс долдугаар сарын 1-нээс эхлэн Босфор, Дарданеллийн хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны төлбөрийг найман хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

ТАСС, Спутник агентлагуудын орон нутгийн цагаар 4-ний өдөр Туркийн эрх баригчдаас иш татан ийнхүү мэдээлсэн байна. Тодруулбал уг шийдвэрийн хүрээнд төлбөрийн хэмжээ худалдааны хөлөг онгоцны 1 тонн тутамд 4,42 ам.доллар болж, өмнөхөөсөө 8,3 хувиар нэмэгдэх аж. Ингэснээр тус улс нь зам ашигласны төлбөрөөс жилдээ 900 сая ам.долларын орлого олох төлөвтэй байгааг орон нутгийн хэвлэлүүд онцлон тэмдэглэсэн байна.

Уг хоёр хоолой нь Хар тэнгис, Газар дундын тэнгисийг Туркийн дотоод тэнгис болох Мармарын тэнгистэй холбодог юм. Өөрөөр хэлбэл Европ, Азийг холбосон гарц юм. Хар тэнгисийн эрэг дэх Украин болон ОХУ-ын хөлөг онгоцнуд Газар дундын тэнгис болон гадаад ертөнцтэй холбогдох цорын ганц гарц нь тус хоёр хоолой билээ.

1936 онд үзэглэснээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Монтрегийн конвенцоор Турк улс далайн хоолойг ашиглах эрхийг баталгаажуулж, бүхий л иргэний хөлөг онгоцыг нэвтрүүлэх эрхтэй болж байв.

ОХУ Украинд халдан довтолсноос хойш Хар тэнгисийн үр тарианы экспортын зам бүхэлдээ хаагдаад байсан боловч Монтрегийн конвенцид үндэслэн 4 талт гэрээ байгуулснаар үр тарианы экспортын замыг нээсэн билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35