Николай Шулгинов: 2023 онд ОХУ-ын газрын тосны олборлолт 515 сая тоннд хүрч магадгүй
2023, 7 сарын 27. 13:020

Лхагва гарагт ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Шулгинов ТАСС мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсанаар ОХУ энэ онд нийт 515 сая тонн газрын тос олборлохоор төлөвлөж байгаа гэжээ.

Түүний хэлснээр, “Бидний тооцож байгаагаар энэ онд манай улсын газрын тосны олборлолт 515 сая тоннд хүрнэ. Гэхдээ энэ тооцоололд Газрын тос Экспортлогч Орнуудын Байгууллагаас гаргах цаашдын шийдвэр нөлөөлнө” гэсэн юм.

ОХУ-ын хувьд өнгөрөгч онд нийт 535 сая тонн газрын тос олборлож байсан бөгөөд олборлолтын хэмжээг 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад 2 хувь өссөн байсан билээ. Харин энэ онд тэдний олборлолтын хэмжээ 20 сая тонноор буурч байгаагийн гол шалтгаан нь тэд хоёрдугаар сараас эхлэн өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 500,000 баррелиар бууруулсантай холбоотой юм. Уг шийдвэр нь анхлан энэ оны зургаадугаар сарыг хүртэл хүчинтэй байсан ч ерөнхийлөгч Владимир Путины зүгээс шийдвэрийн хүчинтэй хугацааг энэ оныг дуустал сунгасан билээ. Мөн ОХУ нь наймдугаар сард өдөрт экспортлох газрын тосны хэмжээгээ 500,000 баррелиар бууруулах болсон юм.


Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41