АНУ: 1-р сарын худалдааны алдагдал 67.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 5.1 хувиар өсжээ
3 сарын 8. 4:210

Энэ оны 1-р сард АНУ-ын худалдааны алдагдал өмнөх сараас 5.1 хувиар нэмэгдэж, 67.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.

АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр, өнгөрөгч 1-р сарын худалдааны алдагдал Wall Street Journal сонины шинжээчдийн таамаглал болох 63.4 тэрбум ам.доллароос давсан болохыг онцлов.

Экспорт өмнөх сараас 0.1 хувиар өсөж, 257.2 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт өмнөх сараас 1.1 хувиар өсөн 324.6 тэрбум ам.доллар болсноор алдагдал ийнхүү нэмэгдсэн байна.

АНУ-ын Японтой хийсэн худалдааны алдагдал 7.3 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх сараас 2.1 тэрбум ам.доллароор, Тайваньтай хийсэн худалдааны алдагдал 4.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх сараас 1.4 тэрбум ам.доллароор тус тус нэмэгджээ.

Тус улсын худалдааны алдагдал 2022 оны 3-р сард оргилдоо хүрснээс хойш буурах хандлагатай байсан боловч өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас буцаад өсөх шинж тэмдэг ажиглагдаж эхлээд байгаа юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35