Алибаба группийн удирдлагад өөрчлөлт оржээ
2023, 6 сарын 20. 16:150

Мягмар гарагт дэлхийн цахим худалдааны салбарыг тэргүүлэгчдийн нэг Алибаба группээс тус группийн удирдлагад өөрчлөлт орж байгааг мэдэгджээ. Улмаар группийн үүсгэн байгуулагчдын нэг болох Жозеф Цай Даниел Жаны албан тушаалыг залгамжилж, ТУЗ-ийн даргаар ажиллах болсон байна.

Тийнхүү Алибаба групп үүсгэн байгуулагдсанаас хойш тус группийн удирдлагад хоёр удаагаа өөрчлөлт орж байгаа нь энэ ажээ. Өмнө нь 2019 онд группийн үүсгэн байгуулагч Жак Ма өөрийн албан тушаалыг хүлээлгэн өгснөөр тус группийн түүхэнд анх удаагаа удирдлагын түвшинд өөрчлөлт орж байсан юм.

Шийдвэрийн хүрээнд Алибабагийн Таобао, Тмолл группийг хариуцан ажилладаг байсан Эдди Ву гэх эрхэм Даниел Жаны оронд гүйцэтгэх захирлын алба хаших болжээ. Мөн тэрээр ТУЗ-ийн бүрэлдэхүүнд Даниел Жаны оронд очих гэнэ.

Мэдэгдлийн хүрээнд Алибаба группээс цомхон тэмдэглэснээр шинэ томилгоонууд ирэх есдүгээр сарын 10-аас хүчинтэй гэсэн юм. Харин Даниел Жаны хувьд Алибабагийн үүлэн тооцооллын нэгжийн даргаар ажиллах ажээ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35