Их Британи: Шар айраг үйлдвэрлэгчид зардлаа нөхөхийн тулд бүтээгдэхүүнийхээ спиртийн агууламжийг бууруулж байна
2023, 6 сарын 21. 5:580

Британийн шар айраг үйлдвэрлэгчид шар айрганд агуулагдах спиртийн хэмжээг бууруулж эхэлжээ. Олон улсын зах зээлд эрчийг авч буй инфляцын өсөлтийн хариуд бүтээгдэхүүнийхээ гол найрлага болох спиртийн агууламжийг бууруулснаар үнийг нь өсгөхгүй байх гэж хичээж буй нь энэ бололтой.

CNN агентлаг орон нутгийн цагаар 19-ний өдөр мэдээлэхдээ Их Британийн шар айраг үйлдвэрлэгчид инфляцын өсөлтөөс зайлсхийхийн тулд шринкфляци аргыг хэрэглэж байна хэмээн онцолжээ.

Шринкфляци гэдэг нь бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйгээр тухайн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, орц найрлагыг багасгах замаар зардлаа бууруулдаг стратегийн арга юм.

Тухайлбал Британийн шар айрагны сүлжээ уушийн газар болох Green King нь өөрийн нэрийн, олонд танигдсан але шар айрагныхаа спиртийн агууламжийг 5 хувь байсныг 4.8 болгон бууруулсан байна. Мөн өнгөрөгч 3-р сард Британийн хамгийн эртний шар айраг үйлдвэрлэгчдийн нэг Шеппард Нимс компани голлох шар айрагнуудынхаа спиртийн агууламжийг 4.5-5.4 хувиас 4.2-5.2 хувь болгон бууруулснаа зарласан юм.

CNN агентлаг Их Британийн орон нутгийн хэвлэлээс иш татан мэдээлснээр шар айраг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ лонх, лаазны хэмжээг өөрчлөөгүй ч спиртийн агууламжийг бууруулсан талаар мэдээлсэн байна.

Тэрчлэн Их Британийн архины татварын хуулийн дагуу бүтээгдэхүүнийхээ спиртийн агууламжийг бууруулснаар шар айраг үйлдвэрлэгчид татвараа ч хэмнэх боломжтой болж буй юм.

Green King-ийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Бүтээгдэхүүнийхээ спиртийн агууламжийг бууруулсан явдал нь түүхий эд, сав баглаа боодол төдийгүй эрчим хүчний үнийн өсөлтөөс үүдэлтэй инфляцын дарамтыг нөхөхөд тусалсан” хэмээн цохон тэмдэглэв.

Түүнчлэн Голландын шар айраг үйлдвэрлэгч Heineken компани өнгөрөгч нэгдүгээр сард Их Британид зарагддаг шар айрагны спиртийн агууламжийг 4 хувиас 3.7 хувь болгон бууруулжээ. "Хэрэглэгчид тэнцвэртэй амьдралын хэв маягийн нэг хэсэг болгон спиртийн агууламж багатай бүтээгдэхүүнийг сонгож байна. Компанийн хувьд урьд өмнө байгаагүй их хэмжээний зардалтай ажиллаж байгаа нь үнэн” хэмээн тус компанийн зүгээс мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35