Netflix компани өнгөрөгч улиралд нийт хэрэглэгчдийнхээ тоог 5.9 саяар нэмж чаджээ
2023, 7 сарын 20. 16:480

Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix компани өнгөрөгч улиралд нийт хэрэглэгчдийнхээ тоог 5.9 саяар нэмжээ. Үүний нууц нь тэд хэрэглэгчид өөр хүмүүстэй нууц үгээ хуваах боломжийг хаасантай холбоотой юм.

Гэсэн хэдий ч энэ оны хоёрдугаар улирлын тайлангаас үзэхэд тус компанийн улирлын орлого урьдчилсан тооцоонд хүрч чадаагүй байна. Тодруулбал, өнгөрөгч улиралд тэд нийт 8.2 тэрбум ам.долларын орлоготой ажилласан бөгөөд энэ нь 2022 ны мөн үетэй харьцуулахад даруй 2.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч шинжээчдийн таамаглаж байснаар өнгөрөгч улиралд тус компанийн орлого 8.3 тэрбум ам.долларт хүрэх байжээ. Улмаар хоёрдугаар улирлын тайланг танилцуулсны дараагаар тэдний нэгж хувьцааны үнэлгээ 8.9 хувиар буурсан байна.

Үйл явдлын хүрээнд Netflix компаниас мэдэгдсэнээр энэ оны сүүлийн хагаст тэдний орлого эргэн нэмэгдэнэ гэжээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48