Криптовалютын хамгийн том бирж Binance-ийн гүйцэтгэх захирал огцорчээ
2023, 11 сарын 22. 13:320

Криптовалютын хамгийн том бирж болох Binance-ийн гүйцэтгэх захирал Жао Чанпен албан тушаалаасаа огцорчээ. Үүний шалтгаан нь шүүхээс тус биржийг мөнгө угаасан хэрэгт гэм буруутай хэмээн дүгнэж, Жао Чанпены зүгээс ч хэргээ хүлээсэнтэй холбоотой юм.

Үйл явдлын хүрээнд тэрээр өөрийн Твиттер(X) хуудаснаа нийтэлснээр, “Би алдаа гаргасан. Тиймээс хариуцлагаа хүлээх ёстой. Энэ бол криптовалют сонирхогч, хөгжүүлэгч, нийлүүлэгчдийн нэгдэл хийгээд Binance бирж болон миний хувьд хамгийн зөв шийдвэр” гэсэн байна.

Улмаар Хууль зүйн яамнаас Binance биржийг хэрэглэгчдэдээ олон улсын хориг арга хэмжээнээс зайлсхийхэд тусалсан хэмээж, 4.3 тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03