Пүрэв гарагт ТАСС мэдээллийн агентлагаас мэдээлснээр Оросын Роснефть компани ирэх саруудад Монгол руу нийлүүлэх шатахууны хэмжээгээ нэмэгдүүлнэ гэжээ.
Роснефть компаниас мэдэгдсэнээр, “Роснефть компанийн Ангарск дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөгөөт засварын ажил удахгүй эхлэхтэй холбогдуулан бид ирэх саруудад Монгол улс руу нийлүүлэх шатахууны хэмжээгээ нэмэгдүүлэх боллоо. Талуудын харилцан тохиролцсоноор урьд тохиосон болон ирээдүйд тохиох давтагдашгүй хүчин зүйлийн үед шатахууныг нөхөн олгож байх болсон” гэсэн юм.
Үүний учир нь өнгөрөгч саруудад Монгол улсад төмөр зам хэт ачаалснаас үүдэн Роснефтийн газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээ буурсан билээ. Улмаар Роснефтийн зүгээс тухайн үед нийлүүлээгүй шатахуунаа ирэх саруудад нөхөн олгох аж.
Эх сурвалж: ТАСС