Аргентин улс шатахууны хомсдолд орсноос үүдэн жолооч нар цөлд ус хайж буй мэтээр шатахууны эрэлд гарах болжээ
2023, 10 сарын 31. 16:420

Даваа гарагт Аргентин улсад сүүлийн хэдэн жилд нүүрлээгүй шатахууны хомсдол нүүрлэж, шатахуун түгээх станцууд нөөцгүй болсноор жолооч нар ажиллаж буй цөөн хэдэн түгээгүүрийн ойролцоо урт дараалал үүсгэх болжээ.

Өмнөд Америкт оршдог тус улсын хувьд өнгөрөгч долоо хоногийн сүүлээс эхлэн шатахууны хомсдолд орж эхэлсэн юм. Учир шалтгааныг нь тодруулбал, Аргентин улсад газрын тосыг дотооддоо боловсруулах үйл явцад асуудал үүсэж, ам.долларын хомсдолоос үүдэн шатахууны импорт тасалджээ.

Үйл явдлын хүрээнд тус улсын Эдийн засгийн сайд Массагийн газрын тосны компаниудад хандан хэлснээр тэд энэ мягмар гарагийн орой гэхэд дотоодын нийлүүлэлтийн асуудлаа шийдэх ёстой гэсэн юм. Эс бөгөөс түүний анхааруулснаар засгийн газрын зүгээс түүхий газрын тосны экспортдоо хориг тавина гэжээ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01