Aмазоныг үүсгэн байгуулагч хувьцаагаа зарна
2 сарын 5. 10:530

Америкийн бизнес эрхлэгч Жефф Безос өөрийн үүсгэн байгуулсан Амазон /Amazon/ компанийн 50 сая хувьцааг нэг жилийн дотор зарахаар төлөвлөж байгааг корпорацын цахим хуудсанд нийтэлсэн АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссын тайлан харуулжээ.

Баримт бичгээс үзэхэд уг төлөвлөгөөг 2023 оны 11 дүгээр сард хэлэлцэн тохиролцсон бөгөөд Ж.Безост 2025 оны нэгдүгээр сарын 31-нд дуусах хугацаанд Amazon-ы 50 сая хүртэлх энгийн хувьцааг тодорхой нөхцөлөөр худалдах боломжийг олгох юм. Хувьцааны нийт үнэ нь одоогийн үнэт цаасны ханшаар тооцвол 8.6 тэрбум орчим ам.доллар болох аж.

Корпорацын бусад удирдлага мөн хувьцаагаа худалдахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт 440 мянга орчим үнэт цаас зарах ажээ.

Ж.Безос одоогоор Amazon компанийн 988 орчим сая хувьцааг эзэмшдэг байна. Тэрбээр компаниа 1994 онд анх цахим номын худалдааны дэлгүүрийн хувиар үүсгэн байгуулж байсан бөгөөд өдгөө тус компани интернэтээр дамжуулан бараа бүтээгдэхүүн худалдаж, үйлчилгээ үзүүлдэг дэлхийн томоохон компаниудын нэг болжээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас