Ройтерс: Поп одууд инфляцыг хөөрөгдүүлж байна
2023, 6 сарын 27. 16:030

Мягмар гарагт Ройтерс агентлагаас мэдээлснээр үнийн өсөлтөд поп одууд хувь нэмрээ оруулж байна гэжээ. Тэдний ийн мэдээлэх болсон шалтгаан нь бараа бүтээгдэхүүний үнэ буурч байхад оддын тоглолтуудын тасалбарын үнэ эдийн засагч нарын хараанд өрттөл өссөөр байгаа юм.

Сүүлийн хэдэн жил аялан тоглолт хийгээгүй дуучин Тэйлор Свифт, Брюс Спрингстин нарын тоглолтыг үзэхээр шүтэн бишрэгчид нь үлэмж хэмжээний мөнгө зарцуулж байгаа бол зарим улс орон Бейонсег инфляцын өсөлтдөө буруутгаад амжсан энэ цаг үед Ройтерс агентлагаас инфляцыг Бейфляц, Свифтфляц хэмээн нэрийдээд ч амжсан байна. Нийтлэлийн хүрээнд дуучин Бейонсегийн шүтэн бишрэгч Марио Илхиэмэгийн хэлснээр, “Хүмүүс чанартай контент үзэхээ мэдэж байгаа учраас мөнгөө шавхахад бэлэн байгаа. Тэгээд ч энэ тоглолтын дараагаар түүнийг хэзээ тоглолт хийхийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Дахиад тоглолт хийхгүй ч байж болно” гэсэн юм.

Ройтерс агентлагаас мэдээлснээр Их Британи улсад л гэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд урлаг соёлын номер, үзэсгэлэнгийн үнэ 6.8 хувиар өссөн нь сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн хурдацтай өсөлт байсан гэнэ.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35