Ажлын ярилцлагад юу өмсвөл зохистой вэ?
2023, 9 сарын 25. 15:060

Ажлын ярилцлагад уригдсан л бол аль болох гүн сэтгэгдэл төрүүлэхийг хүсэхгүй хүн үгүй. Харин хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлэхэд танд хамгийн хэрэгтэй зэвсэг бол хувцаслалт.

Ажлын ярилцлагад тохиромжтой хувцасласнаар дан ганц та өөрийгөө ажил хэрэгч нэгэн гэдгийг илтгээд зогсохгүй тухайн орон тоонд тодорхой ач холбогдол өгч байгаа болоод аливааг хамгийн оновчтойгоор илтгэж чаддаг нэгэн болохоо харуулна. Гэвч хувцас сонгох гэдэг тийм ч амархан биш. Мэдээж хүн бүр зохих нэг ижил хувцас ч гэж үгүй. Тиймээс ч хувцаслалтыг чухалчилж үздэг хэрэг.

Тэгвэл ажлын ярилцлагад юу өмсвөл зохистой вэ?

Нэн тэргүүнд та хувцсаа сонгохоос өмнө тухайн компанийн дотоод журмыг судлах хэрэгтэй. Таны ажил горилж буй компанийн ажилтнууд хэрхэн хувцасладаг хийгээд ямар хувцаслалт, үс засалтыг ажлын байранд тохиромжгүй гэж үздэгийг тодруулах юм.

Үүний тулд та тухайн компанийн цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээг шалгах хэрэгтэй.

Судалгаагаа дуусгасан бол одоо та ямар албан тушаал горилж буйгаа ахин нэг санаарай. Хэрэв та удирдах албан тушаалд ажил горилж байгаа бол таны хувцаслалт төдий чинээ ажил хэрэгч байх учиртай.

Үүний дараагаар өмсөх хувцсаа сонгох юм. Ингэхийн тулд та шууд л ажлын ярилцлагад орохын өмнөх өдөр таалагдсан хувцсаа өмсчхөж болохгүй. Тиймээс хэдэн өдрийн өмнөөс хоёроос гурван хувцаслалтыг сонгоод бэлдээрэй. Учир нь тухайн өдөр ямар гэнэтийн асуудал гарч, таны хувцаслалт сүйдэхийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Тийн учраас бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Ингээд та хувцсаа сонгосон бол гоёл чимэглэл хэрхэхийг бодох юм. Таны үс ямар засалттай байх болоод нүүрээ хэрхэн будсан байх, ямар гоёл чимэглэл зүүж, ямар цүнх барих вэ гэх мэт. Мэдээж та найзуудынхаа уулзалтад явж байгаа биш болохоор тод өнгийн эсхүл олны анхаарлыг татахуйц нүсэр гоёл чимгээс татгалзах хэрэгтэй. Мөн энэ нөхцөлд таны үнэртэй усны сонголт ч таныг илэрхийлэхийг бүү мартаарай. Хурц, нялуун үнэртэй ус ажлын уулзалтад тохирохгүйг бүгд л мэдэх хойно доо.

Хувцсаа бэлдэхэд анхаарах учиртай хамгийн чухал зүйл бол таны хувцас танд тухтай байх хэрэгтэй. Ажил хэрэгч харагдах гэж байна гээд өөрт тухгүй хувцсаа өмсөж болохгүй шүү дээ. Хувцас тухгүй байхад хүний анхаарал ажлын ярилцлагад бус хэрхэн харагдаж байгаа бол гэдэгтээ илүү их анхаарах эрсдэлтэй.

Ингээд эцэст нь та дээрх бүгдийг биелүүлсэн бол сүүлийн удаа нэг шалгаарай. Хувцас тань цэвэрхэн байна уу? Индүүдэх шаардлага байна уу? Үсны боолт, тэлээ тань хаа нэгтээ нуугдчихаагүй биш биз? гэх мэт…

Эцэст нь та тухайн хувцсыг өмсөөд өөртөө хэр итгэлтэй байгаагаа анзаараарай.

Танд амжилт хүсье. /Үргэлжлэлийг дараагийн нийтлэлээс хүлээн авна уу/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
4
1
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35