Samsung 2025 оноос 2 нанометрийн хэмжээтэй хагас дамжуулагчийг гар утсанд ашиглах болжээ
2023, 6 сарын 28. 18:100

Мягмар гарагт Samsung Electronics компаниас мэдэгдсэнээр тэд 2025 оноос хамгийн дэвшилтэт, 2 нанометрийн хэмжээтэй хагас дамжуулагчийг гар утсанд ашиглана гэжээ. Энэ талаар тэд АНУ-д зохион байгуулагдсан чуулгын үеэр мэдэгдсэн байна.

Samsung компаниас нийтэлсэн мэдээнээс үзвэл 2 нанометрийн хагас дамжуулагч нь 3 нанометрийн хагас дамжуулагчаас цахилгаан зарцуулалтын хувьд 12 хувиар илүү үр ашигтай, 5 хувиар бага овор хэмжээтэй гэнэ.

Өнгөрөгч сард Samsung хагас дамжуулагч бүтээх өрсөлдөөний хүрээнд Тайванийн TSMC компаниас хоцорч яваагаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирлын амласнаар тэд ойрын таван жилдээ TSMC компанийг ардаа орхино гэсэн юм. Түүний тайлбарласнаар Samsung Electronics 3 нанометрийн хагас дамжуулагчийн чанараараа TSMC компаниас 1 жилээр хоцорч байгаа бол 4 нанометрийн хагас дамжуулагчийн чанараараа TSMC компаниас 2 жилээр хоцорч байгаа гэсэн билээ. Тийнхүү өрсөлдөөний хүрээнд компаниуд хоёул 2025 оноос 2 нанометрийн хагас дамжуулагчийг олноор үйлдвэрлэж эхлэх болсон байна.


Эх сурвалж: Nikkei Asia

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35