“Нейролинк”-ийн чипийг суулгуулсан өвчтөн шатар тогложээ
3 сарын 21. 13:502

Америкийн тэрбумтан Илон Маскийн “Нейролинк” компанийн чипийг тархиндаа суулгуулсан анхны өвчтөн зайнаас шатар тоглож байгааг тус компани лхагва гарагт шууд дамжуулан үзүүллээ.

Усанд шумбаж байхдаа бэртсэний улмаас мөрөндөө саажилттай болсон 29 настай өвчтөн Ноланд Арбо “Нейролинк”-ийн чипийн тусламжтайгаар зөөврийн компьютерийн хулганы курсорыг хөдөлгөж, шатар тогложээ.

Тэрбээр энэ оны нэгдүгээр сард тархиндаа чип суулгуулсан бөгөөд бодол санаагаараа компьютерийн хулганыг удирдаж сурсан тухай И.Маск өнгөрсөн сард мэдэгдэж байсан юм.

И.Маскийн X сүлжээн дээр цацагдсан дүрс бичлэгийн үеэр Н.Арбо чип суулгах үйл явцын талаар хэлэхдээ "мэс засал зовиургүй хөнгөн явагдсан, нэг өдрийн дараа эмнэлгээс гарсан, ой тогтоолттой холбоотой ямар нэг асуудал гараагүй" гэлээ.

Харин АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдрэлийн инженерчлэлийн хөтөлбөрийн захирал асан Кип Людвигийн хувьд “Нейролинк”-ийн үзүүлсэн зүйлийг “томоохон ахиц дэвшил биш" гээд, чип суулгаснаас хойш төдийлөн их хугацаа өнгөрөөгүй байгаа тул “Нейролинк” болон өвчтөний аль алинд нь суралцах зүйл маш их бий гэдгийг дурджээ. Гэсэн хэдий ч өвчтөний хувьд чип суулгуулахаасаа өмнө компьютер ашиглаж чадахгүй байсан тул нааштай үр дүн гарч байгаа нь ойлгомжтой, “энэ бол мэдээж сайн эхлэл мөн” гэж хэлсэн байна.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
4
0
0
4
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Чин үнэн
202.126.89.39
   /
3 сарын 23. 11:36

Баттерей дэлбэрвэл яаана вэ ?
Мэдрэлтэй нарийн холбогдсон байгаа штэ

Цогоо
202.5.202.36
   /
3 сарын 22. 15:06

Удахгүй робот гартай болоод түүнийгээ бодлоороо удирдах байх.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35