Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниудын эрэлт багассантай холбоотойгоор дахин томоохон хэмжээний цомхотгол хийнэ
2023, 9 сарын 20. 7:500

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниуд ажлын олдоц муутай байгаагийн улмаас зах зээл хумигдах эрсдэл үүсэх болжээ.

Орон нутгийн цагаар 18-ны өдөр Korn Ferry зөвлөх компаниас Хойд Америк дахь зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниудын дунд явуулсан судалгааны үр дүнг танилцуулсан бөгөөд үүнээс харахад судалгаанд оролцогчдын 60 хувь нь "ирэх жил зах зээл бүр ч царцах магадлалтай” хэмээн санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Зөвлөх үйлчилгээ авах хэрэглэгчдийн тоо буурахын хэрээр цаашид үйлчилгээний үнээ танах зэрэг салбар доторх өрсөлдөөн ширүүснэ хэмээн үзэж байгаа аж.

Тэрчлэн тус судалгаанд оролцогчдын 80 гаруй хувь нь “Зөвлөх үйлчилгээ авах хэрэглэгчдийн тоо багасаж байгаад санаа зовж байна” гэж хариулсан бол 50 хувь нь тус салбарынхан дахин цомхотголд өртөх магадлалтай хэмээн таамаглав. Accenture, McKinsey, EY зэрэг дэлхийн тэргүүлэх зөвлөх фирмүүд олон мянган ажилтнаа цомхотгох шийдвэр гаргаад тийм ч удаагүй байгаа хэдий ч дахин цомхотгол хийх төлөвтэй байгаа юм.

Энэ нь цар тахал намжихтай зэрэгцэн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниуд хурдацтай өргөжин тэлснээс үүдэлтэй гэнэ. Тодруулбал цар тахал ид дэгдэж байх үед дэлхий даяар аж ахуй нэгж, компаниуд урьд өмнө тохиож байгаагүй эдийн засгийн хүнд цохилтод өртөж, зөвлөх компаниудад хандахаас аргагүй нөхцөл байдалд орж байсан билээ. Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчид ч уг нөхцөл байдалд тэр дор нь хариу арга хэмжээ авч, олноор шинэ ажилтан шалгаруулж авч байв. Дэлхийн зөвлөх үйлчилгээний салбарын жилийн борлуулалт 860 тэрбум ам.долларт хүрсэн гэх тооцоо бий.

Гэвч энэ жил "эдийн засгийн тодорхойгүй байдал" нэмэгдэж, томоохон орнуудын төв банкнууд мөнгөний хатуу бодлогоо зогсоох эсэх талаар тодорхой шийдвэр гараагүй байгаа тул тус салбарынхан үйлчилгээний үнээ бууруулах болсон байна. Үүний улмаас зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниудын үнэ цэн огцом унах болжээ. Тухайлбал EY компанийн зүгээс нягтлан бодох бүртгэл болон зөвлөх үйлчилгээний салбараа салгах зорилгоор “Эверест" нэртэй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан ч компанийн үнэ унасантай холбоотойгоор төслийг татан буулгахаар болсон байна.

Хэрэглэгчдийн тоо буурахын хэрээр ажлын ачаалал буурч байгаа гэх судалгаа гарсан ч зарим тохиолдолд ажлын цаг нэмэгдэж, ачаалал хэт ихсэж байгаа үзэгдэл ч гарах болжээ. Тодруулбал Financial Times сонины редакц тус салбарт ажиллагсдаас судалгаа авсан ба уг судалгаанд оролцогчдын гуравны нэг орчим нь "Ажлын ачаалал буурсан" гэж хариулсан байхад зарим нь ажлын ачаалал ихсэж долоо хоногт 60-70 цаг ажиллахаас аргагүй болсон гэв.

Үүнийг тус салбарын компаниуд ажиллах хүчээ цомхотгож байгаатай шууд холбон тайлбарлахад болох ба нэг ажилтанд оногддог ажил үүргийн хуваарь нэмэгдсэнээс үүдэлтэй хэмээн тус мэдээнд дурдсан байна.

Нөгөөтэйгүүр, төрөл бүрийн мэдлэг, ур чадвар бүхий хиймэл оюун ухаан бий болж буй явдал нь зөвлөх үйлчилгээний салбарт сөргөөр нөлөөлнө гэх шижээчид байгаа ч санал нийлэхгүй хэсэг ч байгаа юм. Учир нь хиймэл оюун ухааны технологийн тусламжтайгаар мэдээлэл цуглуулах гэх мэт энгийн ажлыг хялбархан гүйцэтгэх боломжтой боловч харилцагч, хэрэглэгчдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх боломжгүй гэж үзэж байгаа аж.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компанийн нэгэн ажилтан “Зөвлөх үйлчилгээний салбар бол хүн төвтэй бизнес бөгөөд хэрэглэгчид хиймэл оюун ухаан гэхээсээ илүү хүнд илүүтэйгээр итгэх нь тодорхой юм” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35