Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Хятадын BYD компанийн борлуулалт 2 саяыг давжээ
2023, 10 сарын 10. 11:460

Цахилгаан автомашины үйлдвэрлэлээрээ Хятаддаа тэргүүлэгч BYD компани энэ он гарсаар 2 сая гаруй автомашин борлуулжээ. Caixin зэрэг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 9-ний өдөр мэдээлснээр, өнгөрөгч 9-р сард тус компани 287.454 автомашин борлуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43 хувиар өссөн үзүүлэлт болсныг онцолсон байна.

Ингэснээр энэ оны 1-р сараас 9-р сар хүртэлх нийт борлуулалт 2.07 саяыг давжээ. BYD компани энэ сард борлуулагдах шинэ автомашины урьдчилсан захиалгаа аль хэдийн аваад байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд сар бүр 300,000 гаруй борлуулалт хийж, шинэ түүхийг бүтээх боломжтой хэмээн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд таамагласан байна.

Борлуулалт ийнхүү нэмэгдэж буйн гол хөшүүрэг бол тогтвортой экспорт юм.

Тус компани өнгөрөгч 9-р сард 28,039 автомашин экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 262 хувиар өссөн үзүүлэлт болжээ. BYD компани нь эдийн засгийн үр ашигтай байдлыг нэн тэргүүнд тавьж өнгөрсөн оны хоёрдугаар хагасаас эхлэн Европ болон Зүүн өмнөд Азийн зах зээлийг чиглэсэн экспортыг эхлүүлээд байгаа билээ. Хэрэв BYD-ийн экспорт нэг голидролдоо ороод авбал зөвхөн экспортоор дамжуулан сард 300.000 ширхэг борлуулалт хийх боломжтой гэж Хятадын автомашины салбарынхан таамаглаж буй юм.

Дэлхийн хамгийн том цахилгаан автомашины зах зээл болох Хятадад шинэ эрчим хүчний автомашины (цахилгаан болон хайбрид, устөрөгчийн тээврийн хэрэгсэл) салбарт давамгайллыг бий болгож чадсан BYD компани нь өнгөрсөн 8-р сард дэлхийн автомашины борлуулалтын 4.8 хувийг эзэлснээр Hyundai (4.3%), Ford (4.2%)-ыг ардаа орхиж дэлхийд 4-р байранд жагсжээ.

Тoyota (9.8%), Volkswagen (6.5%) компаниуд нэг болон хоёрдугаар байраа хадгалсан хэвээр байсан бол 4.9 хувиар гуравдугаар байранд жагссан Honda-гаас BYD нь ердөө 0.1 хувийн зөрүүтэй байв.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35