Олон улсын зах зээлд газрын тосны үнэ өслөө
2023, 7 сарын 3. 21:280

Даваа гарагт олон улсын зах зээлд газрын тосны үнэ өсжээ. Үүнд нөлөөлсөн гол шалтгаан нь газрын тосны томоохон экспортлогчид болох ОХУ, Саудын Араб улсууд өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ танах болсон юм.

Саудын Араб улсын хувьд наймдугаар сарыг дуустал өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 1 сая баррелиар танах шийдвэр гаргасан бөгөөд тус улсын эрчим хүчний яамнаас мэдэгдсэнээр тэд наймдугаар сараас хойш ч олборлолтынхоо хэмжээг бууруулж магадгүй гэсэн билээ.

Харин ОХУ-ын хувьд наймдугаар сард өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 500,000 баррелиар бууруулах болсон юм. Улмаар хоёр улс өдөрт нийт 1,5 сая баррель газрын тосыг олборлохгүй болсноо мэдэгдсэнээр дэлхийн газрын тосны нэг өдөрт ногдох нийлүүлэлт 1.5 хувиар буурч байгаа ажээ. Тийнхүү мэдэгдлийг харгалзвал Газрын тос Экспортлогч Орнуудын Байгууллагын өдрийн олборлолт 5.16 сая баррель болж байгаа юм.

Ингэснээр даваа гарагт Брент Крюдийн нэг баррель түүхий газрын тосны фьючерсийн үнэ даруй 0.9 хувиар өсөж, Уэст Техас Интермедиатийн нэг баррель түүхий газрын тосны фьючерсийн үнэ 1.1 хувиар өссөн байна.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35