Японы ДНБ хоёр улирал дараалан буурлаа
2 сарын 15. 12:140

Японы эдийн засаг өнгөрсөн оны 10-12 дугаар сард хоёр дахь улиралдаа дараалан агшсаныг засгийн газраас пүрэв гарагт танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа. Өрх, бизнесийн зарлага сул байсантай холбоотойгоор 0.4 хувиар буурчээ.

Мөн Япон улс өнгөрсөн онд дэлхийн гурав дахь том эдийн засгийн статусаа Германд алдсаныг тоо баримт баталлаа. Тодруулбал, Германы нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хэмжээ 4.46 их наяд ам.долларт хүрснээр Японыхыг /4.21 их наяд ам.доллар/ давсан нь иений ханшийн огцом уналт нөлөөлснийг харуулж байна.

ДНБ-ий мэдээлэл нь эдийн засгийн эмзэг байдлыг тодотгон харуулж, цалингийн өсөлттэй зэрэгцүүлэн дотоодын эрэлт хэрэгцээнд тулгуурласан өсөлтийг бий болгохыг эрмэлзэж буй Засгийн газар болон Төв банкны хувьд сорилт болж байна. Хоёр улирал дараалан буурсан нь эдийн засаг хямралд орсон гэсэн үг. Японы Эдийн засгийн судалгааны төвөөс явуулсан санал асуулгад оролцсон эдийн засагчид энэ үзүүлэлтийг 1.28 хувиар өснө гэж таамаглаж байжээ.

Аливаа улсын үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний нийт өртөг болох бодит ДНБ өмнөх улирлаас 0.1 хувиар буурсан талаар мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээлжээ. Эдийн засгийн талаас илүү хувийг бүрдүүлдэг өрхийн хэрэглээ 0.2 хувиар буурснаар амьжиргааны өртөг нэмэгдэж, бодит цалин буурч байгаатай холбоотойгоор гурав дахь улиралдаа дараалан саарсан байна.

Хөрөнгийн зарцуулалт мөн 0.1 хувиар буурсан нь Японы компаниуд найдвартай төлөвлөгөөгөө үл харгалзан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээс болгоомжилж байгаагийн шинж юм. Харин экспорт үргэлжлэн өсөж, 2.6 хувиар тэлсэн бөгөөд үүнд аялал жуулчлалын салбар сэргэсэн нь нөлөөлсөн байна. Нэрлэсэн ДНБ 10-12 дугаар сард 0.3 хувиар өсжээ.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35