Антонио Гуттереш: Далайн тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгаруулалтыг 2050 он гэхэд тэглэхийг уриалжээ
2023, 7 сарын 4. 5:160

Далайд гарцтай бүхий л улс орнууд хамгийн холдоо энэ зууны дунд үе буюу 2050 он гэхэд далайн тээврийн салбараас ялгардаг хүлэмжийн хийг тэглэх чиглэлийн талаар тохиролцохыг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш уриалсан байна.

Дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд хязгаарлах олон улсын зорилтыг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай хүчин зүйлсийг хэлэлцэхэд чиглэгдсэн Лондон хотноо зохион байгуулагдсан Олон улсын далайн байгууллагын хурлын нээлтэд тэрээр үг хэлэхдээ “Дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын бараг 3 хувийг эзэлдэг далайн тээврээс ялгарах хорт утааг бууруулах нь нэн тэргүүний асуудал юм” хэмээн дурдаад ийнхүү уриалжээ.

Тэрээр үргэлжлүүлэн наанадаж 2030 он гэхэд шинжлэх ухаанд суурилсан хүлэмжийн хийн тээвэрлэлтийн шинэ стратегийн талаар нэгдсэн тохиролцоонд хүрэхийг салбарынханд санал болгосон байна.

Олон улсын далайн байгууллага 2008-2050 оны хооронд далайн тээврийн салбарын хүлэмжийн хийг дор хаяж хоёр дахин бууруулах зорилтыг тавиад байгаа аж.

Гутерреш хэлэхдээ, шинэ зорилтуудыг тавихдаа аж үйлдвэрээс гаргаж буй бүх хүлэмжийн хийн ялгарлыг багтаахаас гадна тээвэрлэлтээс ялгарч буй байгаль орчны хохирлын үнийн дүнг ч үүнд шингээх учиртай хэмээв.

Байгаль орчны асуудлаар дуу хоолойгоо өргөдөг идэвхтэнүүд утааны татвараас цугларсан хөрөнгийг ядуу буурай орнуудад хуваарилж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь зарцуулах ёстой хэмээн үздэг бол тээврийн салбарынхан цэвэр технологи хөгжүүлэхэд зарцуулахыг хүсдэг юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35