АНУ: Худалдааны алдагдал өнгөрөгч 5-р сард 7.3 хувиар буурчээ
2023, 7 сарын 7. 1:530

АНУ-ын импортын хэмжээ буурахын хэрээр гадаад худалдааны алдагдал ч мөн адил буурсан байна.

Тус улсын Худалдааны яамны зүгээс мэдээлснээр өнгөрөгч тавдугаар сард бараа, үйлчилгээний худалдааны алдагдал 69 тэрбум ам.долларт хүрч өмнөх сартай харьцуулахад 7.3 хувиар буурсан болохыг онцлов.

Өнгөрөгч тавдугаар сард АНУ-ын экспортын хэмжээ 0.8 хувиар буурсан бол импорт 2.3 хувиар буурч 2021 оны аравдугаар сараас хойш буюу сүүлийн 1 жил 7 сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн явдал нь худалдааны алдагдал ийнхүү буурахад нөлөөлөх гол хүчин зүйл болжээ.

Импортын хэмжээ огцом буурсан нь инфляци, зээлийн хүүгийн өсөлт, эдийн засгийн тодорхойгүй байдлаас шалтгаалж нийт хэрэглээний эрэлт буурсантай холбоотой гэж шинжээчид дүгнэсэн байна.

Тодруулбал, америкчууд мөн хугацаанд гадны орнуудад 12 тэрбум ам.доллар зарцуулсан нь энэ жилийн хамгийн бага үзүүлэлт болоод буй аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35