OceanGate компани веб хуудсаа хааж, цахим сүлжээн дэх бүх хаягаа устгажээ
2023, 7 сарын 16. 22:510

Сарын өмнө OceanGate далайн гүн дэх аяллын компанийн хөлгөөр аялж явсан таван хүн амь эрстсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Улмаар цахим орчинд хүмүүс тус компанийн хариуцлагагүй байдлыг янз бүрээр л хэлж, бичиж, шүүмжилсэн юм. Тэгвэл саяхан тэд веб хуудсаа хаан цахим сүлжээн дэх бүх хаягаа устгажээ.

Daily Mail хуудаснаас мэдээлж байгаагаар тэдний энэ алхам нь харамсалтай ослыг нуун дарагдуулах гэсэн оролдлого гэсэн юм.

Өдгөө тус компанийн веб хуудаст хандваас ганц л өгүүлбэр гарч ирж буй бөгөөд энэ нь “OceanGate Expeditions бүх төрлийн аяллын үйлчилгээ болон арилжааны үйл ажиллагаагаа зогсоосон” гэх ажээ.

Мөн түүнчлэн тэдний Инстаграм, Фейсбүүк платформ дахь хаягууд ч ор мөргүй алга болсон ба LinkedIn хүний нөөцийн сүлжээн дэх бүртгэл нь ч байхгүй болсон байна.

Компанийн зүгээс өнгөрөгч долоо хоногт үйл ажиллагаагаа зогсоож буйгаа мэдэгдсэн ч цахим сүлжээн дэх хаягууд нь идэвхтэй хэвээр байсан юм.


Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01