Starbucks компани хуванцарын хэмжээг 20 хүртэл хувиар бууруулсан шинэ аягыг нэвтрүүлнэ
4 сарын 22. 10:200

Starbucks сүлжээ хүйтнээр гардаг уух зүйлсийг савладаг нэг удаагийн аяганд хэрэглэдэг хуванцарыг 20 хүртэл хувиар бууруулсан шинэ аяга бүтээж, танилцууллаа.

Саяхан Associated Press агентлагийн мэдээлснээр Starbucks энэ сараас эхлэн хуванцар хэрэглээг 20 хүртэл хувиар бууруулсан нэг удаагийн шинэ аяга хэрэглэж эхлэх гэж буй талаар онцолжээ. Нэг удаагийн хэрэглээний энэхүү шинэ аяга нь эхлээд АНУ болон Канад дахь салбаруудад ашиглагдаж эхлэх аж. Starbucks компанийн бүтээгдэхүүний инноваци хариуцсан дэд ерөнхийлөгч Амелиа Ландерс "Нэг удаагийн уг аягыг бүтээхэд дөрвөн жилийн хугацааг зарцуулсан. Энэ бол яах аргагүй салбартаа тэргүүлэх бүтээгдэхүүн болж чадсан” хэмээн өгүүлсэн байна. Уг аягыг бүтээлцсэн инженерүүд аяганы бат бөх чанарыг хадгалахын зэрэгцээ хуванцарын хэмжээг хэр хэмжээгээр багасгаж болохыг харахын тулд олон мянган удаагийн туршилтыг дахин дахин хийсэн аж.

Starbucks-ын Frappuccino, Refresher, Cold Brew зэрэг мөстэй болон хүйтнээр гардаг уух зүйлсийн борлуулалт нэмэгдэхийн хэрээр эдгээр бүтээгдэхүүнийг савладаг нэг удаагийн аяганаас гарах хуванцар хаягдалын хэмжээ олон улсын хэмжээнд санаа зовоосон асуудал болж байгаатай холбоотойгоор тус компани энэхүү шинэ аягыг бүтээжээ. Компанийн зүгээс мэдээлснээр, АНУ-ын салбарууд дахь хүйтэн уух зүйлсийн борлуулалт 2013 онд 37 хувь байсан бол сүүлийн үед 75 хувь болтлоо өссөн байна. Starbucks нэг удаагийн шинэ аягыг ашигласнаар жил бүр хогийн цэгээс 6120 тонн хуванцарыг багасгах боломжтой гэж тооцоолж байгаа гэв.

Түүнчлэн тус шинэ аяганд нэгэн шинэлэг шийдлийг тусгаж өгчээ. Тодруулбал Tall, Grande, Venti зэрэг Starbucks-ын аяганы хэмжээг Брайл үсгээр аяганы ёроолд тэмдэглэж өгсөн нь харааны бэрхшээлтэй бариста нарт аяганы хэмжээг хялбархан танихад тусалсан маш зөв шийдэл болсон байна. Тэрчлэн Tall хэмжээтэй аягыг Grande буюу түүнээс арай том хэмжээтэй аяганы таг нь таарахуйц болгож диаметрийг нь ихэсгэн өндрийг нь багасган загварчилжээ.

Нэмж дурдахад Starbucks ирэх жил гэхэд Европ, Ойрх Дорнод, Африкийн бүс нутаг дахь салбарууддаа дахин ашиглах боломжтой аяганы төслийг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тодруулбал үйлчлүүлэгчид уух зүйлс худалдан авахдаа барьцаа төлж, 30 хүртэл удаа хэрэглэх боломжтой дахин ашиглах боломжтой аягыг авах ба дараа нь аягаа Statbucks-ын салбарт буцаан өгч барьцаагаа буцааж авах гэнэ. Тус компани урт хугацааны зорилт болгон 2030 он гэхэд бүх сав баглаа боодлынхоо материалыг дахин ашиглах, дахин боловсруулах боломжтой, бордоо болгохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47