2023 оны байдлаар дэлхий дээрх хамгийн хүчтэй паспортоор Сингапур улсын паспорт тодорчээ
2023, 7 сарын 19. 22:010

Мягмар гарагт Хенли Паспорт Индексээс 2023 оны хамгийн хүчтэй паспорт аль улсынх болохыг тодруулснаа танилцуулжээ. Тайлангаас үзвэл энэ оны хувьд хамгийн хүчтэй паспорттой улсаар Сингапур улс тодорсон байна.

Хенли Паспорт Индексийн зүгээс IATA буюу Олон улсын Агаарын тээврийн Газраас авсан тоон мэдээлэлд үндэслэн дэлхийн 199 орны паспортын хүрээнд уг тайланг боловсруулсан юм.

2022 оны хувьд дэлхийн хамгийн хүчтэй паспорттой улсаар Япон улс тодорч байсан ч тэд тийнхүү уг байр сууриа алджээ.

Сингапур улсын гадаад паспорт тус байр суурийг эзлэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл юу байсныг авч үзвэл, тус паспорттой хүн дэлхийн 192 оронд визгүй зорчих боломжтой гэнэ. Харин тус улсын дараагаар ямар, ямар улс жагссаныг сонирхвол, хоёрдугаар байрт Герман, Итали, Испани улсууд хамт бичигдэж, Япон улс гуравдугаар байр руу ухарчээ.

Жагсаалтын хамгийн сүүлд нийт 27 орон руу л визгүй зорчдог Афганистан улсын паспорт жагссан бол Монгол улсын гадаад паспорт уг жагсаалтын 77 дугаар байрт Бенин улстай хамт бичигдсэн байна.


Эх сурвалж: Henley Passport Index

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47