Европын холбоо ирэх дөрвөн жилийн хугацаанд Украинд 20 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байна
2023, 7 сарын 21. 4:430

Европын холбооны зүгээс ирэх дөрвөн жилийн хугацаанд Украинд цэргийн тусламж болгон нийт 20 тэрбум еврог олгохоор төлөвлөж байна.

Орон нутгийн цагаар 20-ны үдээс хойш Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын дээд төлөөлөгч Йозеф Боррелл Бельгийн нийслэл Брюссель хотноо хэвлэлийн бага хурал хийж, Европын энх тайвны сангийн үйл ажиллагааны хүрээнд Украинд цэргийн тусламж үзүүлэхэд зориулан тусгайлан мөнгөн сан бүрдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

Тодруулбал, Европын энх тайвны сан нь Украиныг дэмжих зорилгоор дөрвөн жилийн хугацаанд жил бүр тасралтгүй таван тэрбум еврогийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.

Дээд төлөөлөгч Боррелл мөн өдөр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын өмнө болж өнгөрсөн Гадаад харилцааны зөвлөлийн хуралдаанаар энэхүү асуудлын талаар улс орнуудын төлөөлөгчидтэй санал солилцсон гэдгээ илэрхийлээд ирэх оны сүүлээр Испанид болох Батлан ​​хамгаалахын сайд нарын албан бус хурлаар дэлгэрэнгүй хэлэлцэхээ цохон тэмдэглэсэн байна.

Европын энх тайвны сан нь Европын холбооны төсвөөс бус, гишүүн улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг харгалзан төсвөө бүрдүүлдэг тусгай сан аж.

Олон улсын мөргөлдөөн гарсан тохиолдолд цэргийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2021 онд анх үүсгэн байгуулагдаж байсан юм.

Гэхдээ зөвхөн Украинд зориулсан тусгай мөнгөн санг бүрдүүлэхийн тулд гишүүн улсууд нэмэлт зардал гаргах нь тодорхой. Үүний тулд гишүүд уг саналыг санал нэгтэйгээр дэмжих шаардлага тулгарах бөгөөд эцэслэн шийдэхэд багагүй хугацаа орно хэмээн таамаглаж байна.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35