Турк: Бодлогын хүүгээ 45 хувьд хүргэжээ
1 сарын 25. 22:390

Туркийн Төв банк үндсэн хүүгээ 2.5 нэгжээр нэмэгдүүлж, 42.5 байсныг 45 хувь болгожээ.

Франс Пресс агентлагийн орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр, Туркийн Төв банк мөнгөний бодлогын хорооны хурал хийж, үндсэн хүүг 45 хувь болгон нэмэгдүүлсэн болохыг онцлов.

Өнгөрсөн оны тавдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан, улиран сонгогдсон ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нь өөрийн баримталж ирсэн мөнгөний зөөлөн бодлогыг халж, суурь хүүг 8.5 хувиас маш хурдацтай өсгөсөөр байгаа билээ. Энэ нь Режеп Тайип Эрдоганы засгийн эрх барьсан 21 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хүү болж буй юм.

Одоогийн байдлаар найман удаа дараалан нэмээд буй зээлийн хүүг өсгөх бодлого үр дүнгээ үзүүлж байна гэж Мөнгөний бодлогын хороо дүгнэсэн байна. Тус хорооноос “Дотоодын эрэлт, үйлчилгээний салбарын үнийн өсөлт, геополитикийн эрсдэлээс шалтгаалж хэрэглэгчдэд очих үнийн дарамт үргэлжилсээр байна. Мөнгөний хатуу бодлого эдийн засагт хожуу ч гэлээ үр нөлөөгөө үзүүлж байгаагаас харахад шаардлагатай хэмжээнд хүртэл өссөн гэж үзэж болох юм” хэмээн тайлбарлажээ. Үргэлжлүүлэн “Сар бүрийн инфляцын түвшин мэдэгдэхүйц буурч байгаагийн дээр төв банкны зорилтот түвшинд хүрэх хүртэл бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлал өндөр” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35