Barbie кино АНУ-ын бокс оффисыг тэргүүлжээ
2023, 7 сарын 24. 15:350

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Barbie болон Oppenheimer кинонууд олон улсын кино театруудад зэрэг нээлтээ хийсэн билээ.

Тэгвэл ням гарагт Warner Bros кино компаниас мэдэгдсэнээр АНУ болон Канад улсын бокс оффисыг Barbie кино тэргүүллээ гэжээ. Тэдний мэдээлснээр Barbie кино нээлтээ хийсэн эхний өдрүүддээ нийт 155 сая ам.долларын ашиг олсон гэсэн юм. Харин BBC сувгаас мэдээлснээр тус кино олон улсын зах зээлд нийт 337 сая ам.долларын ашиг олжээ.

Тэдний өрсөлдөгч Universal Pictures кино компанийн бүтээсэн Oppenheimer киноны хувьд АНУ-ын зах зээлд нийт 93.7 сая ам.долларын ашиг олсон гэнэ. Шинжээчид хийгээд кино сонирхогчдын таамаглаж байгаагаар Oppenheimer кино бокс оффист орлогын хэмжээгээр Barbie киног давахгүй ч найруулагч Кристофер Ноланы найруулсан кинонуудаас илүү амжилттай нээлт хийнэ гэжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35