АНУ: Оростой бизнес эрхэлдэг гуравдагч орны байгууллагуудад хориг арга хэмжээ авч эхэллээ
2023, 12 сарын 24. 23:550

Украинтай дайтаж байгаа Оросын гадаад санхүүжилтийг хумихын тулд АНУ анх удаа “хоёрдогч хориг арга хэмжээ” буюу гуравдагч орны компаниудад чиглэсэн хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден орон нутгийн цагаар 22-ний өдөр дараах агуулга бүхий захирамжид гарын үсэг зурсан талаар Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдэгдсэн байна. “Хоёрдогч хориг арга хэмжээ” гэдэг нь хориг арга хэмжээнд өртөж буй улстай шууд хамааралгүй гуравдагч орны компаниудад хориг арга хэмжээ авч буй хэрэг юм.

АНУ-ын зүгээс ийнхүү “хоёрдогч хориг арга хэмжээ” авч байгаагийн шалтгаан нь ОХУ-ын цэрэг, батлан хамгаалахын аж үйлдвэрийн цогцолбор нь гуравдагч орны санхүүгийн байгууллагуудыг ашиглан хориг арга хэмжээнээс зайлсхийж дайны хангамж худалдан авахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

АНУ-ын энэхүү арга хэмжээ нь ОХУ-ын эсрэг олон улсын хамтын нийгэмлэгүүдийн зүгээс авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээнд нэгдэхээс зайлсхийсээр ирсэн Хятад, Энэтхэг зэрэг орнуудад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Украины дайны улмаас олон улсын хамтын нийгэмлэгүүд хориг арга хэмжээгээ чангатгаснаар Европын холбоо, Өмнөд Солонгос, Япон зэрэг компаниуд Оросын компаниудтай бизнес хийхээ больсон тохиолдол цөөнгүй гарсан. Үүнтэй төстэй тохиолдол Хятад, Энэтхэгт ч гарах магадлалтай хэмээн үзэж буй аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03