Лхагва гарагт БНХАУ-ын Үндэсний Статистикийн Албанаас мэдээлснээр долоодугаар сард БНХАУ дахь хэрэглэгчийн үнийн индекс 2021 оны хоёрдугаар сараас хойш анх удаагаа унажээ. Тайлангаас үзвэл Хятадын хэрэглэгчийн үнийн индекс өнгөрөгч оны мөн үеэс 0.3 хувиар буурсан байна.
Статистикийн албанаас танилцуулснаар долоодугаар сард хүнсний бүтээгдэхүүний үнэ 1.7 хувиар буурсан бол гахайн махны үнэ 26 хувиар буурсан гэнэ. Харин долоодугаар сард бүртгэгдсэн хэрэглэгчийн үнийн индексийг зургаадугаар сарын үзүүлэлттэй харьцуулбал 0.2 хувиар өсжээ.
Тайлангийн хүрээнд Хятадын Үндэсний Статистикийн Албаны статистикч Дон Лижуаны хэлснээр, “Хэрэглэгчийн үнэ буурч байгаа нь түр зуурын үзэгдэл. Дараагийн үе шатанд эдийн засгийн аажим сэргэж, зах зээлийн эрэлт нэмэгдэж, эрэлт нийлүүлэлт тогтворжиход хэрэглэгчийн үнийн индекс аажмаар өснө” гэжээ.
Эх сурвалж: China Daily