Путин дижитал рублийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай хуульд гарын үсэг зуржээ
2023, 7 сарын 25. 22:120

Украиныг эзлэн түрэмгийлснээс хойш өрнөдийн орнуудын авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний улмаас олон улсын санхүүгийн гүйлгээ хийхэд ихээхэн хүндрэлтэй байгаа ОХУ энэ төрлийн хориг арга хэмжээг тойрон гарахын тулд дижитал мөнгөн тэмдэгт буюу дижитал рублийг хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ.

Оросын төрийн мэдлийн мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 25-ны өдөр мэдээлснээр, ерөнхийлөгч Путин өмнөх өдөр нь дижитал рубль болон холбогдох цахим платформыг нэвтрүүлэх тухай хуульд гарын үсэг зурсан болохыг онцолсон байна. Үүний үр дүнд дижитал рублийг төлбөр, шилжүүлгийн хэрэгсэл болгон ашиглаж болох бөгөөд өв залгамжлах ч боломжтой аж.

Шинээр хөгжүүлж буй дижитал рублийн платформын тусламжтайгаар олон улсын мөнгөн гүйлгээг хийх боломжтой болж буй хэдий ч дижитал рубль ашиглан банкинд данс нээх, зээл авах боломжгүй гэнэ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ Украинд халдан түрэмгийлснээс хойш Олон улсын банк хоорондын гүйлгээний SWIFT сүлжээнээс Оросын банкнуудыг хасах зэргээр өрнөдийн орнууд хориг арга хэмжээ авсны хариуд ийнхүү шийдвэрлэсэн юм.

Дижитал рубль нь 2025 он гэхэд олноор гарах аж.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35