АНУ: Цагдаагийн мөрч нохдыг тээвэрлэж явсан ачааны машины агааржуулагч эвдэрсний улмаас 8 нохой амиа алджээ
2023, 8 сарын 1. 5:150

Дэлхийн олон улс оронд урьд өмнө тохиолдож байгаагүй хэт халалт үргэлжилж буй энэ үед АНУ-д ч энэхүү асуудалтай холбоотой нэгэн харамсалтай хэрэг явдал гарчээ. Тодруудбал цагдаагийн мөрч нохдыг тээвэрлэж явсан ачааны машины агааржуулагч эвдэрсний улмаас ноход олноороо амиа алдсан хэрэг гарсан байна.

Орон нутгийн цагдаагийн газрын 30-ны өдөр (орон нутгийн цагаар) мэдээлснээр, 27-ны үдээс хойш Иллинойс мужийн Чикаго хотын О'Харе олон улсын нисэх онгоцны буудлаас Индиана мужийн Мичиган дахь сургалтын байгууламж руу тээвэрлэж явсан цагдаагийн 18 мөрч нохдын наймыг нь тээврийн хэрэгслийн ачааны хэсгээс нас барсан байдалтай олсон талаар онцлов.

Тус тээврийн хэрэгслийн жолооч хэлэхдээ ноход байн байн хуцаж байсан учраас 100 орчим километр яваад Индиана мужийн Лэйк Стейшн дэх хурдны замын амралтын газар ирж зогссон гэжээ.

Улмаар жолооч автомашиныхаа ачааны хэсгийг онгойлгоход мөрч нохдын хэд хэд нь аль хэдийн нас барж, бусад нь хэт халуун агаараас болж амьсгалж чадахгүй байдалтай байсан гэв.

Тухайн үед ачааны хэсэг маш бүгчим халуун агаартай болсон нь агааржуулагч эвдэрсэнтэй холбоотой байжээ. Чикаго хотод мөн өдөр 33.3 хэмийн халуун байсан аж.

Цагдаа нар "Жолооч мөрч нохдыг хуцахыг сонсох хүртлээ ачааны хэсгийн агааржуулагч эвдэрсэн гэдгийг мэдээгүй. Энэ хэрэг нь амьтанд харгис хэрцгий хандсан явдал огтоос биш бөгөөд тэнврийн хэрэгслийн ачааны хэсгийн агааржуулагчийн механик эвдрэлээс үүдэлтэй” хэмээн мэдэгдсэн байна.

Ачааны хэсэг нь жолоочийн бүхээгээс тусгаарлагдсан байдаг тул агааржуулагч эвдэрсэн гэдгийг жолооч мэдээгүй хэмээн тайлбарлав. Агааржуулагч яагаад эвдэрсэн нь одоогоор тодорхой болоогүй байгаа аж.

Амьтны эрхийг хамгаалах Хоберт хүмүүнлэгийн нийгэмлэгийн ажилтан Женнифер Хоппер "Эдгээр мөрч нохдод хэт халууны улмаас харвасан шинж тэмдэг ажиглагдсан. Анхнаасаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан бол ийм асуудал үүсэхгүй байсан” хэмээн харамсангуй өгүүлсэн байна.

АНУ-д сүүлийн сар гаруйн хугацаанд хэт халалт үргэлжилсээр байгаа бөгөөд нийт хүн амын талаас илүү хувь буюу 170 сая орчим хүн “хэт халалтаас сэргийлэх” сэрэмжлүүлгийг хүлээн аваад байгаа аж.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18