Twitter компанийн төв оффисын дээр байрлуулаад байсан X логог буулгах шийдвэр гарчээ
2023, 8 сарын 1. 10:500

Өнгөрөгч долоо хоногт ре-брэндинг хийх ажлаа эхлүүлсэн Twitter буюу X компани баасан гарагт төв оффисынхоо дээвэр дээр X үсэг бүхий шинэ логогоо сүндэрлүүлсэн билээ.

Гэвч олон нийтийн зүгээс нэн ялангуяа оффисын байгууламжийн ойр орчимд амьдардаг хүмүүсийн зүгээс тэдний эл үйлдлийг хурцаар шүүмжилсэн юм. Учир нь шинэ лого оройдоо маш хурцаар гэрэлтдэг бөгөөд гэрэл нь айлуудын унтлагын өрөөний цонхоор тусаж, түвэг учруулж байсан билээ.

Тэгвэл даваа гарагт Сан Франциско хотын Барилга хяналтын хэлтсээс тус логог нэн даруй буулгахаар шийдвэрлэжээ. Шалтгаан нь логог байршуулсан цагаас хойших 72 цаг хүрэхгүй хугацаанд иргэдээс нийт 24 гомдол ирсэн байна. Улмаар Барилга хяналтын хэлтсээс X компанид торгууль ногдуулах болжээ.

Харин шийдвэрийн хүрээнд X компаниас мэдэгдсэнээр тэд логог өөрсдийн сайн дурын үндэс дээр буулгах болсон гэсэн байна.


Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35