Илон Маск: Марк Зукербергтэй хийх тулааныг X платформ шууд дамжуулна
2023, 8 сарын 7. 12:400

Теsla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск болон Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг нарын тулааныг X (хуучнаар Twitter) платформ шууд дамжуулахаа мэдэгдэв.

Орон нутгийн цагаар 6-ны өдөр Илон маск X платформ дахь өөрийн хуудсаараа дамжуулан “Зук, Маск хоёрын тулааныг X платформоор шууд дамжуулах болно. Үүнээс олсон бүх орлогыг ахмад дайчдад зориулсан буяны ажилд хандивлах болно" хэмээн бичжээ. Гэвч тэрээр Марк Зукербергтэй яг хэзээ тулалдах зэрэг бусад тодорхой мэдээллийг дурдаагүй байна.

Үүний өмнө тэрээр “Тулааны бэлтгэлээ базааж өдөржин хүндийг өргөлтийн дасгал хийж байгаа. Дасгал хийх цаг гарахгүй байгаа тул ажил дээрээ жингээ авчирсан" хэмээн өгүүлж байв. Энэхүү тулаан яг юуны төлөө юм бэ гэх асуултад тэрээр “Энэ бол соёл иргэншсэн нийгмийн нэг хэсэг болох зүгээр л тулаан. Эрчүүд дайн, тулаанд дуртай байдаг шүү дээ” хэмээн хариулжээ.

X платформын томоохон хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Маск, Twitter-ийн өрсөлдөгч болон өнгөрсөн сард интернэт хэрэглэгчдийн хүртээл болсон Treads платформыг үүсгэгч Зукерберг нар өнгөрөгч 6-р сараас хойш Las Vegas хотын холимог тулаан болдог рингэн дээр тулалдахаа мэдэгдсээр байгаа билээ.

Уг үйл явдал нэгэн Twitter хэрэглэгч Илон Маскаас "Меta компанийн нийгмийн сүлжээний шинэ платформ Twitter-ийн өрсөлдөгч болох уу?" гэж асууснаар эхэлсэн бөгөөд Маск хариуд нь “Айж үхэх нь” хэмээн тохуурхсан юм. Гэтэл өөр нэгэн хэрэглэгч "Зукербергийг жиу-жицугээр хичээллэдэг гэж сонссон, болгоомжтой л байгаарай" гэж хэлэхэд Маск хариуд нь “Би тулалдахад бэлэн байна" хэмээн хариулжээ. Үүний дараа Марк Зукерберг Маскийн жиргээнд өөрийн Instagram хуудсаараа дамжуулан “Надад тулалдах байршлаа илгээнэ үү" хэмээн хариулсан юм. Харин Маск тэр даруй "Лас Вегасын октагон" гэж жиргэв.

Улмаар холимог тулааны UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайтын зуучлалаар хоёр компанийн гүйцэтгэх захирлуудын хооронд жинхэнэ тулаан өрнөх тухай яригдаж эхэлсэн гэх мэдээлэл олны чихийг дэлссэн билээ. Associated Press агентлаг "Технологийн салбарын хоёр тэрбумтан тулаан хийж магадгүй бололтой. Тэд үнэхээр Лас Вегас хот дахь тулааны рингэнд гарах эсэх нь тодорхойгүй байгаа боловч энэ нь зүгээр хошигнол байсан ч олны анхаарлыг татаж байна” хэмээн цохон тэмдэглэсэн юм.

Цахим орчинд ч мөн энэхүү тулааны ялагч хэн болох бол гэх таамаг өрнөсөөр байна. Бие бялдарын хувьд Зукерберг 171 см өндөртэй бол Маск 188 см өндөр. Гэвч Зукерберг 39 настай бол Маск 51 настай учраас Зукерберг бие бялдрын хувьд давамгайлах магадлалтай юм. Түүнчлэн Зукерберг жиу-жицу сонирхогч бөгөөд "10 килограмм жинтэй сум нэвтэрдэггүй хантааз өмсөн 40 минутын дотор 3,2 километр гүйж, 100 удаа турникэн дээр суниаж, 200 удаа гар дээр суниаж, 300 удаа суулт хийсэн” тухайгаа өөрийн Instagram хуудсаараа дамжуулан өмнө нь дурдаж байсан удаатай. Гэвч нөгөөтэйгүүр Маск бараг л дасгал хөдөлгөөн хийдэггүй болохоо ярьдаг. Тэрээр хүндийг өргөлтөөр хичээллэх сонирхолтой ч "Дасгал хийх цаг гардаггүй тул зүгээр л ажил руугаа явж ажлаа хийдэг” хэмээн ярьж байсан юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35