Их Британи: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэгч зэрэг 25 хуулийн этгээдэд хориг арга хэмжээ авчээ
2023, 8 сарын 9. 4:530

Их Британи улс орон нутгийн цагаар 8-ны өдөр Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэгч зэрэг ОХУ-ын батлан хамгаалах салбарын 25 ханган нийлүүлэгчийн эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдсэнээ зарлав.

Тодруулбал тус улсын засгийн газар Иран, Турк, Беларусь, Словак, Швейцарь, Арабын Нэгдсэн Эмират улс (АНЭУ) болон ОХУ-ын хувь хүн, аж ахуй нэгжийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байгаагаа мэдэгдсэн байна.

Их Британийн Гадаад хэргийн сайд Жеймс Клеверли "Энэ удаагийн хориг арга хэмжээний гол зорилго бол Оросын зэвсгийн нөөцийг бүрдүүлж буй этгээдүүдийн үйл ажиллагааг хумиж, Путины батлан ​​хамгаалах салбарын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулахад оршиж байгаа” хэмээн цохон тэмдэглэжээ.

Их Британийн засгийн газар Украинд дайн дэгдсэнээс хойш 1600 гаруй хувь хүн, аж ахуйн нэгжийн эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35