3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
3 сарын 29. 17:111

Bloomberg News агентлагийн орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Украины эдийн засаг өнгөрсөн жил буюу дайны хоёр дахь жилд 5.3 хувиар өссөн болохыг онцолжээ. Энэ нь үр тарианы экспорт сэргэж байгаатай холбоотой хэмээн дүгнэв.

Украины Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өмнөх оныхоос 5.3 хувиар, өнгөрсөн оны 4-р улиралд (10-р сараас 12-р сар хүртэл) ДНБ мөн 4.7 хувиар өссөнөөр сүүлийн гурван улирал дараалан өсөх хандлагаа хадгалав. Хэдийгээр ОХУ-ын пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжний дайралт Украины эрчим хүчний сүлжээ, боомт, төмөр зам, эрчим хүчний байгууламжид хохирол учирсаар байгаа ч хөдөө аж ахуйн экспорт сэргэж эхэлснээр эдийн засаг өссөн гэж шинжээчид дүгнэсэн байна. Тодруулбал, өнгөрсөн жил газар тариалангийн ургац сайн байсны дээр Хар тэнгисээр дамжих үр тарианы экспортын зам сэргэсэнтэй холбоотойгоор хөдөө аж ахуйн үйлдвэрлэл мэдэгдэхүйц нэмэгдсэн нь тус улсын эдийн засаг ийнхүү сэргэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл болсон бололтой гэж Bloomberg агентлаг цохон тэмдэглэв.

Олон Улсын Валютын Сан (ОУВС) өнгөрсөн долоо хоногт гаргасан тайландаа “Украины эдийн засаг 2023 онд гайхалтай тогтвортой байдлыг харуулж чадлаа. Гэсэн хэдий ч одоог хэр нь үргэлжилсээр буй дайны тодорхойгүй байдал, ОХУ-ын талаас хийж буй нийлүүлэлтийн хязгаарлалт зэргээс шалтгаалан өсөлтийн хурд 3-4 хувь хүртэл буурах төлөвтэй байна” гэж дурдав. Украины эдийн засаг барууны санхүүгийн дэмжлэгт ихээхэн түшиглэдэг ч сүүлийн үед АНУ болон Европын тусламж хойшилж буй явдал нь батлан ​​хамгаалах болон эдийн засгийн салбарт ихээхэн хүндрэл үүсгэх төлөвтэй байгаа юм.

Украины эдийн засаг дайны эхний жил буюу 2022 онд өмнөх онтой харьцуулахад 28.8 хувиар буурч байсан билээ. Тус улсыг засгийн газар энэ онд эдийн засаг 4.6 хувиар өснө гэж таамаглаад байгаа юм.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
103.212.117.15
   /
3 сарын 30. 7:30

Дайн болж
байгаа газарт Эдийн засаг нь сэргэсэн гэх нь үнэхээр сонин мэдээ байна Хэлцээрийн ширээнд суухгүй байгаа Украйны шалтгаан нь энэ юм болуу

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35